Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, 7 хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр 3 дугаар сарын 26 буюу ирэх 7 хоногийн мягмар гаригаас эхлэн бүтээн байгуулалт-хөдөлмөрийн салбарт ажиллана. 7 хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүтээн байгуулалт дагасан шинэ ажлын байр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэж, зуучлах нь бүтээн байгуулалттай холбоотой ажил юм. Иймд их бүтээн байгуулалтын өмнө энэ салбарт анхаарал хандуулах 7 хоног ирэх мягмар гаригаас эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
At last! Someone with real exitsepre gives us the answer. Thanks!
At last! Someone with real exitsepre gives us the answer. Thanks!