Малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох зарчмыг тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Журам батлах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдлээ. Үүгээр “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам”, “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам”- ыг тус тус хавсралтаар баталсан байна.

Дээрх журмаар зээл олгоход тавигдах шаардлага, зээл авахаар тухайн үйлдвэрээс ирүүлсэн төслийг хэлэлцэж салбарын бодлоготой уялдуулан шалгаруулах үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны хэлбэр, эрх, үүрэг, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны үүрэг, зээл олгох, зарцуулахад хэрхэн хяналт тавих, тайлагнах асуудлыг зохицуулсан байна. Мөн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох зарчмыг тодорхойлж, урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх зэрэг асуудлыг журамлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top