УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарим удирдах ажилтныг томилуулах санал ирүүлснийг ТАЗ-ийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанаас УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн даргаар Ж.Дашдорж, Хяналт, үнэлгээний хэлтсийн даргаар Л.Энхтуяа, Мэдээллийн технологийн хэлтсийн дараар Ж.Элбэгзаяа, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргаар Н.Ширэндэв нарыг нэр дэвшүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Доржпалам, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Б. Цэдэнсамба, Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Р.Эрдэнэцэцэг, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Баярбат нарыг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Рэнчинсэнгээ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Тунгалаг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар У.Сауле нарыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )