Засаг ноён Ж.Жамъяантив, ЗДТГ-ын даргатайгаа нийлэн 30 гаруй төрийн албан хаагчийг хоморголон халжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Засаг төр солигдонгуут төрийн алба тэр чигтээ өөрчлөгддөг социалист нийгмийн үеийн хоцрогдсон ажиллагаа өнөөдрийг хүртэл монголын төрд байсаар байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хүмүүс шашин шүтлэгээрээ гадуурхагдан ажил албанаасаа халагдан нийгэмдээ нүд үзүүрлэгддэг байсан бол орон нутгийн сонгуульд МАН Завханд ялалт байгуулснаар тус намын гишүүн мөн бишээрээ ялгаварлагдан Завхан  аймгийн Засаг даргын тамгын газрын 30 гаруй ажилтан хэдхэн сарын дотор ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэтийн  захирамжууд  хүлээн аваад байгаа ажээ.

Учир нь Завхан  аймгийн шинэхэн Засаг ноён Ж.Жамъяантив, Засаг даргын тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нар үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, нутгийн иргэдийн амь амьжиргааг дэмжихийн оронд өдөрт хэн нь хэдэн хүнийг халах захирамж “үйлдвэрлэх” вэ, намынхаа хэдэн хүнийг ажилтай болгох вэ гэдгээр хоорондоо уралдаж байна гэж Завханчууд халаглаж сууна. 

 

Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъяантив

Ж.Жамъяантивийн хувьд үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш “өмнөх Засаг даргатай гар нийлж ажилласан, АН-ын угшилтай “ гэдэг үндэслэлээр 20-иод хүнийг ажлаас нь чөлөөлөх буюу өөр албан тушаалд томилсон бол  Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал мөн түүнээс дутуугүй тооны хүнийг “намын нөхөддөө ажлын байр гаргаж өгөх”-ийн тулд халж, чөлөөлжээ. 

Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал

Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьянтив нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 284 тоот захирамжаа гарган Аймгийнхаа  Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн албаны салбар зөвлөлийнхөө даргаар Д.Түвшинжаргалыгаа томилсон томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус болсон байна. Тодруулвал Д.Түвшинжаргал төрийн албаны нөөцөд байгаагүй, сонгон шалгаруулалтад огт ороогүй бөгөөд төрийн албаны салбар зөвлөл нь энэ хүн төрийн албанд тэнцэх эсэх талаарх дүгнэлт гаргаагүй, мөн тус аймгийн Их-Уул сумаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ТӨЛӨӨЛӨГЧ, одоо хүртэл төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөөгүй хүн. Гэтэл Засаг дарга түүнийг  шууд Тамгын газрын ДАРГААР томилж, бүрэн эрх эдлүүлсэн байна.

Намуудын тэмцлийн дунд төрийн жирийн бөгөөд жинхэнэ албан хаагчид хэлмэгдэж, хуулиар хамгаалагдсан гэх баталгаа нь  бодит байдалд иймэрхүү байдлаар хангагдаж байгааг Төрийн албаны зөвлөл эрх биш мэдэрч байдаг бол одоо энэ аймагт нүүрлээд байгаа хэлмэгдүүлэлтийн зудыг арилгах  тал дээр анхаарах цаг болжээ.

Б.Сонор

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өө(183.177.99.34) 2013 оны 04 сарын 07

АН-ынхан намын байраа жаахан анхаарв**** ямар вэ. янханы үүрэнд ажлаа хийгээд байхий гайх****тай юм бэ санаа тань зовохгүй байна уу. аргачгүй дээ намын лидерүүд нь хаа яваа газартаа углаж явдаг юм чинь

0  |  0
хэхэ(183.177.99.34) 2013 оны 04 сарын 07

Санжмятавын үед х****аглах нь бага хэрэг уйлж нус нулимс болж байхад өрөвдөх сэтгэлгүй хомроглон х****аа биз дээ яадгий одоо хариугаа ав

0  |  0
za(202.179.11.62) 2013 оны 04 сарын 04

Zavhanchuud harin turiin **biig turluus ni s**gaj bna geed sai****j bga shuu de. Otgonnyam aa

0  |  0
He(202.179.11.62) 2013 оны 04 сарын 04

Odoo l neg nutgiin udird**** shig bna. Umnu ni AN-iin bair bsan shuu

0  |  0
zuv(202.179.11.62) 2013 оны 04 сарын 04

Sanjmytaviig bodohod zuv chadvartaig ni oruulj bgad bayr hurgii. 4 jil Zavhan nutgaar togloson sanj saidiig bodohod 3 sard olon zuil hj bga shuu. Uuniig bichigc chadvargui bolood h**agdaa biz. Harin ch gaigui bga yum bish uu. Sanj saidiin ueiin luibariig gargav** 30 bish 300 hureh bh da

0  |  0
z**uu(122.201.18.22) 2013 оны 04 сарын 03

Bolohgui humuusiig h**** ni zub huuhduud mine.i

0  |  0
hi(202.70.43.10) 2013 оны 03 сарын 29

harin ch baga h**jee

0  |  0
zavkhan(202.55.191.35) 2013 оны 03 сарын 28

darga naraa solih ni ch ulamjl** boloh shiv dee. harin dood borchuudaar l bitgii oroldooroidoo. zai zavsargvi l h**na geed bgaa hvmvvs dee.

0  |  0
зочин(182.160.57.184) 2013 оны 03 сарын 27

АН ын жишигийг хэрэгжүүлж байна нөгөө т****аар Санжмятавын ****дааг засаж байхад юу нь буруу байхав дээ

0  |  0
hen gej humuus h**agdaad bgaa (27.123.214.113) 2013 оны 03 сарын 27

yamarch barimtgui medeelel bn

0  |  0
hud**(27.123.214.110) 2013 оны 03 сарын 27

harin ch sanjmyataviig bodohod h****gui bn. zunduu l h**maar humuus bgaa sh deep

0  |  0
kkkkkkkk(202.179.11.62) 2013 оны 03 сарын 27

taarsan 2 hoshnogo. naana huuli yarij tsaanaa uursduu duraaraa durgiuj bgaa *****uud.

0  |  0
kkkk(202.70.42.34) 2013 оны 03 сарын 27

МАНамаас з****хаад АН-д сан****аа өгсөн. Ямар ч ялгаа ****гоо . Одоо дараагийн сонгуульд өөртөө л сан****аа өгөхөөс

0  |  0
Top