Шинзо Абэ Н.Алтанхуягтай хэлэлцээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны 3 дугаар сарын 30-31-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Ноён Ш.Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top