“ТАНЫ ДУУ ХООЛОЙ ЦУУРАЙ БИШ БОДИТ АЖИЛ БОЛОХ ЦАГ ИРЛЭЭ”
Online PR agency, zindaa.mn сайт хамтран нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар байгуулах гэж байна. Энэхүү Онлайн Парламент, Онлайн Засгийн газарт интернэт хэрэглэгч хүн бүр оролцох боломжтой бөгөөд өөрсдийн төлөөлөл болох хүмүүсийг нэр дэвшүүлж тэдгээрээс 33 хүнийг Онлайн Парламентын төлөөлөгчөөр ,19 хүнийг Онлайн Засгийн газрын сайдаар тус бүр сонгоно.
Юуны түрүүнд Онлайн парламент гэж юу вэ? гэдэг асуултанд хариулья.
Интернэт хэрэглэгчид цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх онлайн парламентад сонгох сонгогдох эрхтэй. 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч бай нэр дэвшиж болно.
Та Баянзүрх дүүргээс сонгогдсон бол иргэдийнхээ дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ гэсэн үг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэд юунд зориулахыг хүсч байгааг. Хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэг тойргийнхоо иргэдийн саналыг нэгтгэж, сонгогдсон төрийн түшээдэд дамжуулан, асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Мэдээж та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгч тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл эргүүлэн татах бүрэн эрхтэй.
Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчлэх юм. ХАРИН ОНЛАЙН ЗАСГИЙН ГАЗАР НЬ сүүдрийн Засгийн газар биш, гэхдээ төстэй. Сүүдрийн засгийн газрыг улс төрийн сөрөг хүчин байгуулж, шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааны зөвхөн буруу, сул болоод дутуу дулимаг хийсэн зүйлийг л харж, шүүмжилдэг. Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхам, ард түмэнд үр ашгаа өгөх шийдвэрүүдийг дэмжинэ. Мэдээж болж бүтэхгүй, хэрэгжихгүй үйл ажиллагаа байвал эсэргүүцнэ, шүүмжлэх юм.
Танд онлайн засгийн газарт багтаж, Шинэчлэлийн Засгийн газрын сайдын хэмжээнд санал бодлоо илэрхийлж, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах эрх нээгдэх юм. Үүний тулд та 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол Улсын иргэн байхад л хангалттай. Бүцтийн хувьд 19 сайдтай. Сайд бүр өөрийн гэсэн хариуцах ажилтай, хүлээх үүрэгтэй. Онлайн засгийн газрын сайд нар сайн дураар нэрээ дэвшүүлж байгаа ч олны саналаар сайд болох эсэхээ шийдүүлнэ. Тэдэнд төрөөс өгөх цалин, хангамж, унах машин, авах тендэр гэж үгүй. Онлайн засгийн газрын сайдууд ард түмэнтэйгээ нийлж шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгохын төлөө тууштай тэмцэнэ.
Онлайн засгийн газраас гаргасан шийдвэр шинэчлэлийн Засгийн газрын шийдвэртэй заавал нийцэх албагүй. Учир нь нь аливаа шийдвэр иргэд олон нийтрүү чиглэсэн, ард түмний төлөө байх ёстой. Хэн нэгний эрх ашигт хавчуулагдаагүй, эрх мэдэл, мөнгө хөрөнгөнд худалдагдаагүй санал санаачлага эндээс төрөх юм.
...Нийгэм онлайнд байна. Одоо засаглалыг онлайнд авчрая...
Онлайн Парламентад нэр дэвшүүлэлтийн хугацаа:
2013/03/18 - 2013/04/08
Онлайн Парламентын санал хураалтын хугацаа:
2013/04/08 - 2013/04/09
Онлайн Парламентын төлөөлөгчдөд батламж гардуулах:
2013/04/15
Онлайн Парламентын анхны хуралдаан:
2013/04/17
Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа: 06 сар
Одоогоор 350 гаруй хүн Онлайн Парламентад нэр дэвшээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
bi uuriigee dewshvvlj bna bi 2012onii ix xur**ii songuuld ner dewshsen minii zorilgo bol mongol xvnii vne tseniig xuui bolgon batluulaxiin tuluu baidag tegexgvi bol durtai xvn bolgoniig **j bas yanz bvriin baid**aar togloj bna vvniig taslan zogsooxiin tuluu baidag xvn
shuud teden tugrug ugvul songood ugii geed l medee bichil dee nuutsgui sh de
***l hudlaa tegeed l mungu tulsun garuudiig songood yadag bilee dee mungu oloh argaa ydsan garuud shuu dee
Ta buhend ajliin undur amjilt husie ih saihn zuil hiij bgaa yum bna