Чингис хааны нэр, хөргийг хэрхэн ашиглахыг хуулиар зохицуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

УИХ-ын дэд дарга Л.Цогд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нар өнөөдөр /2013.03.28/ өргөн барилаа.

“Чингис хаан” нэр, “Чингис хаан хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах боломж нээлттэй байгаа бөгөөд уг нэр, хөрөг бэлгэдлийг ашигласан бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол өнөөдөр гудамжинд, хог дээр хэвтэж байгаа нь бид үндэстнийхээ бахархлыг үл хүндэтгэсэн явдал болж байгаагаас гадна “Чингис хаан” гэх энэ түүхэн хүний нэр хүндийг ч гутаан доромжилж байна гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Тиймээс Монгол үндэстний бахархал болсон “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл санаачилсан гэдгээ гишүүд хэллээ.

Хуулийн төсөл нь 3 бүлэг, 12 зүйлтэй юм. Төсөлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журам, хүрээ хязгаар, уг нэр, хөргийг хэрэглэж, ашиглаж болохгүй нөхцөл зэргийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.

 Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэстний бахархалтай байх, түүнийгээ хүндэтгэх, түүндээ итгэх, үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэж хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(182.160.21.35) 2013 оны 04 сарын 03

Хамгийн түрүүнд боож үхэх хүн нь Пүрэв Ойдовын Давааням байх болно. Харах л үлдлээ.

0  |  0
Гүнчээ(202.179.11.98) 2013 оны 03 сарын 29

Дэмжиж байна ****ь эртнээс хамга******** байсан юм

0  |  0
Top