Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр     Дугаар 61     Улаанбаатар хот                                                                                                                 

Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зїйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосугай:

 1/“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

6/Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;

8/Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

10/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл;

11/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

13/Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

14/Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

17/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

18/Бусад.

2. Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3. Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасугай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.91.150) 2013 оны 03 сарын 29

НӨАТ-ын т****аар хэлэлцэх асууд****д ороогүй юм байхдаа уул нь яар****тай хэлэлцэж батлах хэрэгтэй шдээ уул нь

0  |  0
Top