МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг гаргаж байгаа талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус хорооны дэвшүүлж буй “Улс төрийн намын тухай хууль”, “Монгол Улсын эрүүгийн хууль”,“Авлигатай тэмцэх тухай хууль”, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг улс төрийн нам, түүний дэргэдэх болон төрийн, төрийн бус залуучуудын байгууллагууд, түүнчлэн их дээд сургуулиудын оюутан залуучууд, хуульчдыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлэг нь 04-р сарын 01-нд төрийн ордны “Иргэний танхим”-д 14:00 цагаас болох бөгөөд сонирхсон хуульчид, хууль зүйн чиглэлээр сурч буй оюутан залуучууд өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцах боломжтой аж.
Тэд “Монгол Улсын эрүүгийн хууль”-д хээл хахуулийн гэмт хэргийн талаар, “Улс төрийн намын тухай хууль”-д намын дэргэдэх төрийн бус байгууллага байгуулахыг хориглох, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах,“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн(шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг саналыг дэвшүүлээд байгаа билээ.
Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараагаар энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272