Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ. Ард олон саналаа өгснөөр хүслээ эрмэлзлэлээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан ажиллаж амьдрахын төлөө зорилгоо, итгэл сэтгэлээ тэр сонгож байгаа хүнийнхээ гарт бариулж, өөрсдийнх нь өмнөөс төрийн шийдвэрийг гаргах эрхийг түүнд дамжуулан олгодог. Өөрөөр хэлбэл тухайн нэр дэвшигчид саналаа өгч байна гэдэг нь өөрсдийн хувь заяа, ойрын ирээдүйгээ түүнд даалгаж түүнд найдаж итгэж байна гэсэн үг юм.
Тэгвэл ийм чухал шийдвэр болох өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ?
Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар түмний итгэл хүлэээгээгүй хүмүүс сонгуульд "ялж" төр засгийн эрх мэдлийг авбал яах вэ?
Сонгогчдын өгсөн санал зөв тоологдсон эсэхийг яаж мэдэж итгэлтэй байх вэ?
Санал тоолох үйл ажиллагааг залилан мэхэлснийг хүмүүс ойлгосны дараа сонгуулийн дүнг үнэн бодит байдалд нийцүүлж өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ?
Аль эсвэл ийм зальт үйлдлийг огт мэдэхгүй өнгөрвөл бид чинь өөрсдөө хэн юу үлдэх болж байна вэ… Энэ чинь ардчилал гэж үү!?
2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу сонгуулийн санал тоолох машины тусламжтай явуулахаар хуульчилж явуулсан билээ... Үүний дараа нь тус сонгууль үнэн зөв явагдсан эсэх талаар олон асуултууд нээлттэй үлдсэн. Одоо энэ санал тоолох машиныг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэх гэж байна. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд гэдэг үндэслэлээр олон сая хүн амтай улсуудад тухайлбал, АНУ - 315 сая, Бразил - 195 сая, Мексик - 115 сая оршин суугчтай, сонгогчдын тоо нь хэдэн арав зуун сая байдаг мөн зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага байдаг. Уламжлалт аргаар сонгуулийн лацтай хайрцагийг онгойлгон гартаа барин тоолон маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүнг гаргаж болдог байсан билээ. Харин одоо тэгвэл санал тоолох машин ашиглаж сонгууль явуулахад энэ бүхэн огт боломжгүй болно гэдгийг бид бүгд өнгөрсөн 2012 оны УИХ сонгуулийн үеэр харсан билээ. Саналын хуудсаа машинд уншуулж саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хураалт дуусч олон хэсгүүдээс электрон мэдээллийг цуглуулан төв машинаас дүнг автал сонгогчдын өгсөн бүх саналууд нэг төрлийн хар хайрцаганд (Black hat - далдын хар малгай) ороод таг болдог ба тэнд чухам юу болж байгааг гаднаас нь хянах ямар ч боломж байхгүй болгосон юм. Санал өгсөн хүн санал минь зөв бүртэгдсэн, тоологдсон болов уу гэдэгт одоо хүртэл хүртэл эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ "далдын хар малгайтай" "ардчилсан" сонгууль гэгч нь шударга үнэн, тунгалаг ил тод байдаг гэсэн тунхаглалтай нь амьдрал дээр нийцэж байна уу?
Ийм машины түүх Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers гэгчээс эхэлсэн ажээ. 19-р зууны сүүлээр “Сонгуулыг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж энэ шинийг бүтээгчийг тэр үед бүгд шагшран магтаж байв. Санал тоолох машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв.
Хэрэглэж эхэлсэн цагаасаа л хойш сонгуулийн санал тоолох машинууд нь байнгын шүүмжлэлүүдэд өртөж алдаанууд гаргаж дүнгүүдийг буруу нэгтгэж эрүүл ухаанаар тайлбарлах боломгүй сэжигтэй тохиолдолууд гаргаж байнгын шуугиан хэл ам дагуулж иржээ. Энд цөөхөн хэдийг нь дурдъя:
• АНУ-ын ардчилсан намын төлөөлөгч Al Gore АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушаас саналын тоогоор арай давамгай явж байсан, бүр ялсан гэж зарлаж баяраа тэмдэглэж байсан боловч санал тоолох машины эцсийн дүнгээр их сэжигтэй нөхцөлд ялагдсан юм. Жишээ нь, Florida мужийн Volusia County тойрогт сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналуудыг хасч тоолж бүүр - 16 022 санал (өөрөөр хэлбэл, Ал Гор ийм саналын өртэй гарсан! гэсэн үг юм! ) гэж гаргасан нь тогтоогдсон юм. Яагаад сонгогчийн саналыг маш найдвартай үнэн зөв тоолдог гэж сурталчлаад байсан машин бүүр хасах дүнг гаргав аа? Хасах тэмдэгтэй дүн гарах өөрөө хэлбэл саналын "өртэй" гарах огт боломжгүй билээ! Энэ асуудлыг нэг комисс томилж шалгуулсан гэх боловч саналын машинуудын санал хадгалагч электрон картууд нь алга болсон гэдэг шалтгаанаар юуг ч яг таг тогтоож нотолж чадаагүй өнгөрсөн байна. Гэхдээ саналын эцсийн үр дүнг санаатайгаар өөрчилсөн байна гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байсан гэдэг ба гагцхүү нотолж чадаагүй учир нөгөө тал нь "ялсан" юм. 2000 онд хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуудлын хувь заяаг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш сонгогчдын олонхийн саналыг авч ялсан уу гэдэг том асуулт нээлттэй үлдсэн билээ... Үүний дараахан 2001 оны 9-р сарын 11-нд аймшигт явдал эхэлж энэ бүхэн бараг мартагдсан юм. (1)
• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж шийдвэр гаргасан юм. Учир нь сонгуулийн санал тоолох компьютерийн программыг "арга заль хэрэглэсэн программ хангамжаар" сэм солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар нь зөвшөөрч хүлээн авсан юм.(2)
• Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулийн компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль явуулж хуучин үзэг цаас барьдаг аргаараа дахин өгөх хэрэгтэй болж байсан байна.(3)
• 2006 онд АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийнн машинуудад эвдрэл, алдаа доголдлууд гаргасан байна. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 ноцтой алдаанууд гарсан гэж мэдэгдсэн юм. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) энэ асуудлыг мөрдөх хэрэгтэй болж байсан байна...(4)
• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакеруудын групп) Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн хийж байсан "Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…" гэсэн мэдэгдлийг бүрэн няцааж Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap санал тоолох машины программ хангамжид 5-хан минутын дотор ноцтой өөрчлөлтүүд хийж бүүр дээр нь шатар хүртэл тоглож үзүүлсэн ажээ. (5)
• 2006 оны 10 сард мөн энэ ССС хакер бүлгийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал нэгтгэн тоологчийг нь сэм янзалж эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар бодит саналуудыг нэгтгэн тоологчид оруулсны дараа нэг намын авсан намаас хасч тодорхой нэг намын санал дээр тоог нь нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай болмжийг нь батлан үзүүлсэн байна. (6)
• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн хүчтэй шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоосон байна.(7)
• 2008 оны 8 сард Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгснөөр сонгуулийн машины программ дахь "алдаа" нь илчлэгдэж тэр "алдаа" нь нийт 10 жилийн хугацаанд сонгогчдын саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар нотлогдож фирм нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн ажээ.(8)
• Шотланд улс 2008 онд, одоо Монголд хэрэглэж байгаа санал тоолох машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг машинаар сонгууль явуулсны дараа санал тоололт нь худлаа болсон гэдэг нь батлагдсан байна. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан байна. Цахим сонгуулийн систем нь ингэж итгэл найдварыг өндөр хэмжээнд алдсаны эцэст Шотландын засгийн газар дараа дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчилсан байна. (9)
• Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Электрон машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)
• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгон устгалд оруулсан байна. 2010 оны 10 сарын 6-нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen санал тоолох машинаар сонгууль явуулахаас Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдсэн юм.(11)
Монгол улс нэр бүхий хэдхэн улстөрчдийн лоббигоор СЕХ-д нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй, АНУ-ын “Dominion voting” компанийн санал тоолох машинуудыг оруулж ирсэн ба ийм машинаар сонгууль явуулсны дүнгээр АН засгийн эрхэнд гарсан байгаа билээ!!!
• Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэтхэн "гацаж" үүнээс болж сонгуулийн нэгдсэн дүнгээ гаргаж чадахгүй 10 (!) хонож байсан тохиолдол ч байдаг байна. Санал тоолох машинаас болж улс орон даяараа сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж Джордж Буш, Альберт Гор нарын хэн нь ерөнхийлөгчөөр сонгогдсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л сая мэдэж байжээ. Энэ үед ихэнх хүмүүс сонгуулийн дүнд анхаарахаа нэгэнт больсон байсан ба америкийн сонгогчдыг энэ бүх алдаа завхарлууд нэгэнт болж өнгөрсөөн гэдэг фактын өмнө тавьсан ажээ!
• “Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн том луйвар хийсэн нэг жишээ бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад нэмэгдэж байна" эсвэл бүүр "Өгсөн санал эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос маш их гарч байсан учир олон нийтийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгуулж байжээ.
• Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан байна. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон ажээ...
• Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж яг санал хураалтад 1230 хүн оролцсон юм. Гэтэл сонгуульд оролцсон хүний тоог санал тоолох автомат машин 1760 гэж гаргажээ. Энэ бол тэнд 530 "амьгүй албатууд" хаанаас ч юм сэм гарч ирж "хэрэгтэй хүндээ саналаа өгсөн" гэсэн үг юм.
• Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машин авч сум руу хүргэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан ажээ.
• Санал тоолох машиныг олон арван тэрбум төгрөгөөр худалдан авч оруулж ирж байх үед "сонгуулийн эцсийн дүн 1 цаг хүрэхгүй хугацаанд нэгтгэгдэж гарна" гэж амлаж сурталчилж байсан билээ. Гэтэл СЕХороо 2012 оны сонгуулиар нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас ч удаан буюу бүүр 5 хоногийн дараа албан ёсоор мэдээлсэнийг бид юу гэж ойлгох вэ?
Дээр нь саналыг буруу тоолдог, бүр зориуд буруу тоолуулж хэрэгтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх боломжууд байгааг яах вэ? Энэ нь хэнд ашигтай вэ?... яагаад ийм машиныг оруулж ирэх болов оо? Ийм жишээнүүдийг тоочоод баршгүй ээ.......
Тэгэхлээр энэ сонгуулийн машин чинь хуйвалдааны зэвсэг болж ардчилалд аюул авчирдаг байх нь ээ…?! "Машин л ийм дүн гарсан шүү дээ" гээд л гүйцээ гэж үү?!
Яагаад дэлхийн олон улс орнууд огт хэрэглэхгүй байгаа, хэрэглэж үзсэн нь зарим нэг нь бүүр татгалзаад байгаа сонгуулийн санал тоолох машинуудыг 1 сая 700 хан мянган санал өгөх эрхтэй сонгогчидтой Монгол улсад оруулж ирэх болов оо? Гадаадад бичсэн программ хангамжаар ажилладаг энэ машин манай төр засгийг бүрдүүлээд байгаа юм биш үү?!
Атомын цахилгаан станц бусад улс барьснаа унтрааж, цөмийн хөтөлбөрүүдээсээ татгалзаж байхад хэдхэн хүн Монголд атомын цахилгаан станц бариулна хэмээн улайран зүтгээд байгаа нь хэнд ашигтай вэ, сонгуультай ижил хорт явуулга биш үү. Энд ганцхан л хариулт бий.
Нэр бүхий тодорхой хэдхэн “улс төрчдийн" бүлэглэл энэ бүхнийг гадныхны зааварчлагын дагуу санаатайгаар төлөвлөгөөний дагуу зориуд хэрэгжүүлж ирсэн гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой биш гэж үү. Анх сонгуулийг автомат машинаар тоолох саналыг дэвшүүлж батлуулахад хамгийн их лоббидож хүчин чармайлт гаргасан нь З.Энхболд юм. Өнөөдөр тэгвэл энэ хүн хэн болсон байгаа билээ? ...Түүний энэ хүчин чармайлтаар АН сонгуульд ялж тэр өөрөө УИХ дарга буюу Монгол улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болсон байгаа!?..
Сонгуулийн санал тооллох машиныг нийт дүнгээ хэрхэн яаж гаргаж байгааг нь хянах боломжгүй байдаг. Бас энэ машинууд нь сонгогчдын өгсөн саналуудыг зөв тоолсон уу гэдгийг, дараа нь нэгтгэж тоолдог машин нь зөв нэгтгэж дүнг гаргаж байгаа эсэхийг хянах мэдэх ямар ч боломжгүй юм. Энэ машинуудын программ хангамжийн ажилладаг алгоритмууд, кодуудыг нь судалж шалгаж тестэлж болохгүй, яагаад гэвэл АНУ-аас худалдан авсан гэрээний дагуу сонгуулийн энэ машиныг нээж онгойлгож ч болохгүй, үйлдвэрлэгч компанийн арилжааны нууц гэдгээр халхлан алдаатай ажиллаж байсан ч нээж кодын түвшинд шалгах, тестлэх боломжгүй юм. Энэ олон "болохгүй, боломжгүй" гэсэн саадуудыг зориуд тавьсан байгаа… Гэтэл олон хүмүүс Монголд нэг л юм олон жилийн турш болохгүй байгааг дотроо мэдэрч эхэлсэн бөгөөд ... харин чухам юу вэ гэдгийг, яагаад вэ гэдгийг одоохондоо сайн мэдэхгүй, ойлгохгүй төсөөлөхгүй байж магадгүй юм...
Эсвэл зарим нэг нь "тэнэгийн дотор амгалаан" гээд сууж байгаа...
Эцэст нь хэлэхэд, гар утасных шиг нүдэнд үл үзэгдэх радио долгионоор дамжин гадна талаас нь сэмхэн нэвтэрч удирдаж болох эсвэл бүүр дотор талынх нь программ хангамжийг амархаан өөрчилж удирдаж болох сонгуулийн ийм машинуудыг ашиглаж гэмт сэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс ардчиллын зарчмуудыг уландаа гишгэж нийт ард түмнийг араар нь цэвэр тавьж өөрсдөө хуурамчаар "сонгогдон" Монгол улсын засгийн эрхийг булаан авч чадах боломжийг бүрдүүлсэн байгааг ойлгох ёстой! Дараа нь тэд нар төрд гараад гаднаас "зөвлөсөн" хуулиудыг нь дээдлэн бас өөрсдийнхөө ашиг сонирхолд тохируулан хийж жирийн гэнэн хүмүүсийн нүдэн дээр бол өөрсдөө хууль боловсруулж баталж байгаа мэт дүр эсгэж дараа нь нийт монголчууд тэр харийн угшилтай хуулиудыг нь хонь шиг дээдлэн амь зууж байгаа...
Сонгогчдын өгсөн саналуудыг өөрчлөхийн тулд ийм зальт аргууд хэрэглэснийг нь хожим илрүүлэх бараг боломжгүй шүү гэж дэлхийн IT мэргэжилтнүүд үргэлж анхааруулж байгаа ба хэргийн учир нь ийм гэмт үйлдэл хийсэн гэх ямар нэгэн ул мөр бараг үлддэггүйд байгаа юм!
Ер нь олон хүн тэр программ хангамжийг нь бичихэд оролцдог ба иймээс тэд энэ программд шууд хандах боломж, чадавхитай байдаг байна. Хэрэв тэдний хэн нэг нь өөр хэн нэгний даалгавраар ямар нэгэн нууц exe код сэм бичиж дараа нь тэр программ хангамжийг тооллогын бүх машинуудад суулгасан бол бүхэл орон даяар хэдэн зуун мянган саналыг ч өөрчлөн луйвардах боломжтой. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.
Яг ийм байдал одоо Монголд бодитоор хэрэгжиж байна. Цайлган сэтгэлтэй, гэнэн монголчуудыг өнөөгийн эрх баригчид өөрсдөө ийм гарцаагүй байдалд түлхэн оруулсан байгаа билээ... Тэгэхээр одоо болж байгаа сонгуулийн сурталчилгаа, уралдаан өрсөлдөөн гэх мэт нь мөн чанартаа зөвхөн харанхуй хүмүүст л зориулсан эмгэнэлт жүжиг юм.
Хамгийн гол нь тэднийг ингэж хошгируулж талцуулж байгаад саналыг өгүүлж энэ сонгуулиа ирцийн талаасаа л хүчинтэй болгох нь л тэдэнд чухал байгаа ...
Би зөнч Ванга биш ээ, гэхдээ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг урьдчилаад хэлчихье... Ардчилсан намын нэр дэвшигч л давж туг тойрон дэвэх болов уу даа ...
Ч. Өрлөг
Сэтгэгдэл ( 5 )
Elbegdorj yoronhiilogch bolnoo tsagaan tsaasnuudaa. Mashinaar l sanal avah heregtei garaar davhar toolohiig herhevch demjij bolohgui nuhuduu
shaal herggui medeelleer bombogdoh ym aa
Ийм л юм бол сонгуульд оролцоод хэрэггүй юм байна гэж бодож байнадаа
ATM ees mungu avahdaa ta nar ergelzdeggui bizdee MAN iihan mini uuntee yag adilhan mashin za ard tumnii tolgoig erguuleh hereggui za
ene niitlel chini xend xeregtei um be?