ОЛОН ӨНГӨ I Хөрш залуу хөл дээрээ босчихож

2024 оны 11 сарын 20

Биднийг хоёр жилийн өмнө ирэхэд манай хөрш залуу тэргэнцэртэй, нэлээд ядрангуй царайтай явдаг байв. Бид хааяа таарах үед хөрш маань заавал толгой дохиж мэндэлдэг юм. Нэг хэсэг охин нь болов уу гэмээр бүсгүй ирж гадаа салхилуулж байгаа харагддаг. Харин өнөө өглөө хөрш залуу минь тэргэнцэрийнхээ дэргэд зогссон инээгээд мэндлэв ээ. Хэчнээн их баярлав даа. Үгүй нээрээ Япон хүний тууштай уйгагүй чанарыг давхар харуулж, хамгийн гол нь хөл дээрээ босоод зогсчихсон байна шүү дээ. Би ч хэл нэвтрэлцэхгүй ч эрхий хуруугаа өргөв, алга ташив. Инээгээд л цахилгаан шатанд суув.

Хүн бүр эрүүл байвал бусад нь аяндаа болно доо. Сэтгэлийн амар амгалан бол эрүүл байхын үндэс ажээ. Бүгдэд эрүүл энхийг хүсье.

В.Сарантуяа

/Япон. Осака хот/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top