Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 11 сарын 20

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас дараах зүйлийг тодрууллаа.


-Богд уулыг 5.4 их наяд төгрөгөөр нүхлэх асуудал хөндөгдөж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь, олон улсын жишгээр 5.5 их наяд төгрөг гэж тавьсан л юм билээ. Дотооддоо судалгаа хийхэд гаднын орноос Хятад хамгийн бага зардлаар хийдэг юм билээ. Хятадууд 700-800 сая ам.доллар гэж байгаа юм билээ. Яах вэ, олон улсын үнээр нь л зураг төслийн тендер зарлагдсан гэж ойлгосон. Дэлхий нийтийн жишгээс харахад баруунд бол тийм тунель энэ хэмжээний үнэтэй байх нь ойлгомжтой. Манайх бол дэлхийн жишгээр зарласан гэж ойлгох хэрэгтэй.

-Байгаль орчны судалгааг нь хийсэн юм болов уу?

-Давхар хийгдэж байна. Бид өнөө, маргаашдаа ухаж төнхөх гээд байгаа юм биш, тийм боломж ч байхгүй. Маш нарийвчилсэн судалгаа хийнэ шүү дээ. Хөрс нь ямар байхаас эхлүүлээд л судалгаа хийнэ. Ард иргэдээсээ асууна. Юу, юуны туханд хүрэлгүй ухаад эхлэх гэж байгаа юм биш. Дээр нь, энэ асуудал анх өнөөдөр л яригдаж байгаа зүйл биш. 1981 онд хөндөгдөж байсан, ЗХУ-ын хийсэн судалгаа байдаг. Дараа нь, Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед нь яригдаж л байсан. Тиймээс судалгаа шинжилгээ хийгээд нэг хүн шийддэг асуудал биш. Гадуур учиргүй их үнэ яриад улстөржүүлээд байгаад харамсаж байна. Тэгэхээр нарийвчилсэн судалгаа хийж, ард иргэдэд мэдээлэл өгнө, ард иргэдээсээ ч асууна.

-Ирэх 2025 оны улсын төсөвт хэдэн төгрөг тавигдсан юм бэ?

-Ирэх оны төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй. Төсвийн тодотголоор 50 тэрбум төгрөг тавьсан. Тэр нь гүүр, тунель зэрэг дээр л тавигдсан төсөл юм. Ганц уул сэтлэх зүйл биш юм. Эхэлж бид зураг төсөл, техник эдийн засгийн үнэлгээ зэргээ хийнэ. Шанхайд очиж 14 км тунелийг очиж үзсэн. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж тайлбарлаж байна билээ.

-ТЭЗҮ-ийн төсөв нь хэдэн төгрөг байгаа вэ?

-50 тэрбум төгрөг. Эдийн засгийн үр өгөөж нь ТЭЗҮ-гээрээ л гарч ирнэ. Шинэ Зуунмод хот төлөвлөлт зэрэг хийгдэнэ. Бид ард иргэдээсээ асууна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэрээч(202.9.40.170) 2024 оны 11 сарын 20

Бузар шуналтнуудаа, хар савраа татаарай. Та нарын мэддэг юм биш шүү. Өчүүхэн хумхын тооснууд гэдгээ мэдэцгээ.

0  |  0
Иргэд (66.181.160.126) 2024 оны 11 сарын 20

Үхсэний нь асуудаг юм. Төр засаг хүчтэй бх хэрэгтэй

0  |  1
Zochin(117.136.38.49) 2024 оны 11 сарын 20

Tosov n 5 ih nayad garah uym bol hereggui bzde,oor shiidel haihaas..

0  |  0
зочин(139.5.217.50) 2024 оны 11 сарын 20

Заавал хэрүүл уруул хийж, хавийн амьтныг талцуулж байхаар тойруулаад л төмөр замаа барьчихна биз дээ. нийгмийн сэтгэл зүй маш эмзэг байна. Бүх л салбарт болж бүтэж байгаа ч юм алга. Улс төрчид нь худлаа попроод, ард түмэн нь мөнгө ч үгүй, яавал байгаа газраа ухаж хэдэн төгрөг олж амьдрах вэ гэсээр энэ улс дээр дооргүй хулгайчтай боллоо. Томчууд нь ханах цадахаа ч мэдэхгүй, бүх зүйлд л өөрийн ноёрхлоо тогтоох гэж улайрдаг. дээгүүрээ хэдэн бүлэг ч болчихсон юм. Далдаас улс төр бизнест одоо болтол нөлөөлдөг хархнууд гайгаа тарьсаар л байна. Яг үнэндээ энэ улсыг бодож байгаа хүн алга даа

1  |  1
S(66.181.179.124) 2024 оны 11 сарын 20

SADAR SEXSEER80955877XUCHINDUULI

0  |  0
S(66.181.179.124) 2024 оны 11 сарын 20

BOOBN XXI80955877

0  |  0
S(66.181.179.124) 2024 оны 11 сарын 20

ANUSDI80955877XALYYNR

0  |  0
Ц. Эрдэнэбат(202.9.46.33) 2024 оны 11 сарын 20

Манайхан юмны үнэ нэмэх, бүтээн байгуулалтын ажил хийх болохоор Дэлхийн жишиг яриад л...\n3-хан сая хүн амтай, байгалийн баялаг, газар нутаг ихтэй мөртлөө өрөнд баригдсан, ядуурал ихтэй улс болжээ...

0  |  2
zochin(66.181.160.119) 2024 оны 11 сарын 20

хятадын гар хөл болсон энэ хятад хүн монголын төрд байдаг нь үнэхээр эмгэнэл.

0  |  1
Зүч(202.126.90.228) 2024 оны 11 сарын 21

Хэзээ нэг нүхлэх шаардлага гарах байх л даа. Харин одоо цаг нь биш. Улс орон эрчим хүчний дутагдалд ороод байна шүү дээ. Энэ тал руугаа бүх хөрөнгө хүчээ нэн даруй дайчилмаар байна...

1  |  2
иван(202.55.191.194) 2024 оны 11 сарын 21

уул нүхэлж байснаас туул голоо дагуулаад баруун зүүн тийш тэлээч, тэгээд хурдны гал , дүүжин тээвэр, метрогоо дагуулаад баривал зүгээр, уулын урд гарлаа гэхээр ямар үр дүн гарах юм. хотоор яваа төмөр замаа богдыхоо урдуур яаралтай гаргаад воган тээврийг хотоос гаргаснаар түгжрэл багасна шүү.

2  |  1
тт(66.181.168.82) 2024 оны 11 сарын 20

Нянбаатар нь амаараа аль хэдийнээ ухаад эхэлсэн юм биш үү

1  |  0
Top