Австрийн Хатан хаан Элизабетийг монголчууд “Хатан хаан Сисси” киноноос эчнээ мэднэ. Тэрээр Австри, Унгар, Бавари, Хроват, Богемийн Хатан хаан бөгөөд түүхэнд эдгээр улсын энх тайван, найрамдал, хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрээрээ бичигдсэн хүн юм. Өдгөө австри, унгарчууд Сиссиг үндэсний бахархал болгожээ.
Австричууд хайртай Хатан хаанаа үүрд мөнхлөхийн тулд кино хийж, түүнийг агуу хайр сэтгэл, гэнэн цайлган, энэрэнгүй, сайхан сэтгэл, хөгжилтэй зангаар дэлхий дахинд таниулсан боловч Сисс бодит амьдрал дээр аз жаргалгүй нэгэн байв. Түүнийг Австрийн яруу найрагчид “Гунигт хатан” хэмээн шүлэглэсэн нь олон.
Баварийн Элизабет хэмээгдэж байсан Сисс 1837 онд Баварийн хаан угсааны гэр бүлд төржээ. Түүнийг Австрийн хаан I Франц Жозепийн гэргий болгосон нь үнэндээ хүсэл мөрөөдлийнх нь гадуур гаргасан шийдвэр байжээ.
Хаан Франц хүүхэмсэг, дээрэнгүй зантай нэгэн байсан аж. Гэхдээ түүний энэ овилгогүй занг Сисси дарж, улс орны хамаг ажлыг нуруундаа авсан байна. Тэрээр хүү, охин хоёртой болсон ч эмгэнэлт явдлаар хүүгээ алдаж, сэтгэл цөхрөлд бүрэн автсан гэдэг. Энэ үед ч Франц хүүхэн эргүүлж, хаант улсын ажлыг цалгардуулсаар байсан учир Сисс сэтгэлээ барьж, төрийн жолоог гаргууд залж байжээ.
Түүний амьдрал аймшигтайгаар төгссөн аж. 1898 онд тэрээр Женевт аялаж яваад Италийн хэт анархист үзэлтний гарт алуулсан юм.
Хожим түүний дүрийг алдарт жүжигчин Роми Шнайдер бүтээж, дэлхий нийтийн танил болгожээ.

Сэтгэгдэл ( 1 )
Taco, Green Salad 26. Pancakes, Turkey Sausage, Fruit 27. Chicken and Wild Rice Bake, Veggies 28. Shredded Beef and Gravy, Quinoa Pilaf, veggies 29. Pizza Night 30. Out of Town 31. Ch7&;#821efs