Улаанбаатарт цас орохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 23-28 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-8 метр. 15-23 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top