Жастин Биберийн гэрээс кокайн хайжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Канадын цагдаагаас Жастин Биберийн хэргийг мөрдөж байна. Учир нь тэрбээр хөршийнхөө гэр рүү олон тооны өндөг шидсэн ба хохирогчид цагдаад гомдол гаргажээ. Гэхдээ хэргийн учир үүнд байгаа юм биш бөгөөд Жастиныг кокайн хэрэглэсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Тиймээс түүний гэрт нэгжлэг хийсэн байна. Харин түүнийг одоогоор саатуулаагүй аж. Жастин Биберийг батлан даалтаар гаргаж, Лос-Анжелесийг орхихгүй байхыг сануулжээ. Гэхдээ тэрбээр “Намайг хэтэрхий анхаарч, ажиглаж, цаг мөч бүрт цонх руу минь ширтээд байсан учраас уур хүрсэн” гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top