Махны хэт хэрэглээ нь дараах байдлаар дэлхийн дулааралд нөлөөлж байна.
Нэгдүгээрт:
Мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байна. Жишээ нь Амазоны ширэнгэн ойн 70%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан. Өнөөдөр 1 минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна.
Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 25 хувь нь л үлдсэн.
Гол асуудал нь бид ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагчаа устгаад зогсоогүй, энэхүү модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Газрын хөрсөнд 1.5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байдаг тухай дээр дурьдсан. Ой мод, ногоон бүрхэвчийг устгасан тохиолдолд энэхүү нүүрстөрөгч хүлэмжийн хий болон агаар мандалд гарч ирдэг.
Устсан ойн талбайгаас гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн 17.3 хувьтай тэнцэх хүлэмжийн хийг ялгаруулж байгаа ба энэ нь дэлхийн нийт тээврийн хэрэгслээс (жишээ нь онгоц, галт тэрэг, машин, усан онгоц гэх мэт) гарч байгаа хүлэмжийн хийнээс 4.3 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл энэхүү 17.3 хувь нь махны үйлдвэрлэлтэй холбоотой.
Хоёрдугаарт:
Мал аж ахуйн салбар өөрөө 5 том хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг юм. ХАА-н салбараас нийт хүлэмжийн хийн 13.5 хувь ялгардаг ба үүний 80 хувь нь мал аж ахуйгаас гардаг байна. Мөн нийт метаны 37 хувь, нийт азотын дутуу ислийн 65 хувь нь мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгардаг байна. Махны үйлдвэрлэл багасвал, гарах хүлэмжийн хий багасна.
Гуравдугаарт:
Дэлхийн хуурай газрын 30 хувь, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70 хувь мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээн хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна. Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл юм. Мал аж ахуйтай холбоотой цөлжилтийн улмаас жилд 100 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч байна.
Дөрөвдүгээрт:
Махны хэрэглээтэй холбоотой тээврийн зардал, эрчим хүчний хэрэглээ өндөр байна. 2007 онд гэхэд дэлхийн хэмжээнд 275 сая тонн мах үйлдвэрлэж, хэрэглэсэн ба 2050 он гэхэд махны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.
275 сая тонн махыг хөлдөөж хэрэглэгчид хүргэхэд зарцуулагдах эрчим хүч, тээврийн зардал асар өндөр гарна. Махны хэрэглээ эрс багасвал Австрали улсын хонины мах, Аргентин, Бразил улсын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх шаардлага байхгүй болно.
275 сая тонн махыг боловсруулах, чанахад их хэмжээний цахилгаан шаардагдна. Мөн төдий хэмжээний хүлэмжийн хий ялгарна. Махтай хоол хийхэд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийснээс 16 дахин их эрчим хүч зарцуулагддаг. Энэ хэмжээний эрчим хүч хэмнэгдэнэ.
1 кг мах үйлдвэрлэхэд гарах хүлэмжийн хийн хэмжээ, европийн дунд оврын суудлын машинаар 250 км явахад ялгарах хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцүү байна гэсэн судалгаа гарсан. Түүнээс гадна хүн өөрийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнхи хувийг мах үйлдвэрлэлд зориулж байна.
-Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг.
-Дэлхийн үр тарианы 36 хүртэл хувийг,
-Буурцагт ургамлын 74 хүртэл хувийг малын тэжээлд зарцуулдаг.
Махны хэт хэрэглээ байгаль орчинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Жишээ нь мах их идсэнээс болж хүн зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт олон өвчнөөр өвчилж байна. Олон хүн өвчний улмаас нас барах, мөн эмчилгээнд дэлхийн хэмжээнд олон тэрбум ам.доллар зарцуулж байна.

Сэтгэгдэл ( 5 )
бэлчээрийн мал хамаагүй. юмаа мэдэж бич. Бэлчээрийн мал гэж мэдэхгүй гадаадын юмнаас орчуулчихаад л .....
yag unen , mahaa idehee bolicgoo . delhiin dulaaral nada hamaagui gej bolohgui ,
Суурьшмал амьдралтангууд ертөнцийг мөхөөж байна.Эргээд нүүдэлчид малчид болцгооё доо.
ҮНЭЭЭЭЭЭЭЭЭЭН! хүмүүүс ухааарааасай!