ШУТИС-ийн багш хаягдал тариураас бензин гаргаж авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн багш Э.Бат-Эрдэнэ хаягдалд зүү тариураас бензин гаргах ажлыг амжилттэй туршжээ. Тэрбээр энэ судалгааг 2004 оноос хийсэн байна. Түүний хэлснээр, зүү тариурыг органик гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг учраас дизель түлш гаргаж авах бүрэн боломжтой гэдгийг ийнхүү баталсан аж.

Э.Бат-Эрдэнэ тариураас бензин гаргах тооцоог мөн хийжээ. Манай улс БНСУ-аас тариур импортолдог. Зөвхөн 2011 онд 751 сая ширхэг тариур авчээ. Харин нийслэлийн хэмжээнд өдөрт 2.4 тонн тариур хаягддаг. Энэ хэмжээний түүхий эдээр 600 литр бензин үйлдвэрлэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(103.26.194.123) 2025 оны 03 сарын 13

Bolomjtoig ni tanaas omno batalchihsan um. Iim erdem hiihee boli!!!

1  |  0
Top