Эрүүл мэндийн яамны баруун талд баригдаж байгаа 16 давхар барилгаас "Тоёота Приус" маркийн машины дээрээс гурван метр урттай төмөр унасан хэрэг гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Урин дулаан болж, барилгын ажил энд тэндгүй эхэлж байгаа энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажлаа олигтойхон шиг хийхгүй бол энэ мэт осол үе үе гарч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсаар байгааг анхаарах цаг болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
vvl darga barilga nyraaj baigaa bailgui de kkk