Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд болох байсан Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хэргийг шүүх хурал 9-нийг хүртэл дахин хойшлов. Учир нь шүүгдэгчдийн хоёр өмгөөлөгч шүүх хурал давхардсан шалтгаанаар дахин хойшилж буй нь энэ юм. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд товлогдсон шүүх хурал шүүгдэгчдийн өмгөөлөгч хуралд ирэх боломжгүй гэх шалтгаанаар хойшилж байсан билээ.
С.Цогт нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )