Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын "Ар будаг" гэдэг газарт энэ амралтын өдөр Дэлгэр мөрний мөс цөмөрч 7 настай охин осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж байгаа одоохондоо охины цогцсыг олоогүй байна. Одоогоор охины цогцсыг Онцгой байдлын хэлтсийнхэн нутгийн иргэдтэй хамтран 250 метр радиуст мөсийг цоолж 35 цооног гарган эрэн хайж байна.

Сэтгэгдэл ( 0 )