Өчигдөр Увс аймгийн ихэнх нутгаар 18-20 м.сек хурдтай цасан, болон шороон шуурга боллоо. Энэ шуурганд Увс нуурын дэргэд шинээр баригдсан Аялал жуулчлалын бааз ихээхэн сүйдэж, багагүй хохирол учирсан мэдээлэл байна. Тус баазыг нийт 500 сая төгрөгөөр барьсан бүрэн сийлбэртэй том жижиг гэрүүдээс бүрдсэн байгууламж байсан юм. Хоёр засгийн нүүрийг үзэж ихээхэн хэл ам дагуулаад байсан тус баазыг улсад хүлээж авах ажил бараг дуусаж, хувьд дуудлага худалдаагаар шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа явж байжээ.Тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн ард иргэдтэй хийсэн уулзалт дээрээ тус баазыг ихээхэн үнэ өртгөөр баригдсан, нягталж шалгах зүйл их бий гэж шүүмжилж байлаа. Гэвч аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж төлөвлөж байсан тус бааз эхний хавараа ч өнгөрөөж чадсангүй ээ.
Сэтгэгдэл ( 2 )
barisan ezen ni hvleelgej uguugvi bsan uursduu hariutsana bizee
ene luivarchind chadah yum baih bish, heryyl hiij, hoshnogo uhahdaa garamgai. Ajil ni yaj byteh ve dee