Жирэмсэн эхчүүд тамхи татахгүй байх нь ургийн гаж хөгжлөөс сэргийлэх нэг томоохон хүчин зүйл мөн.
Тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг. Эдгээрээс 50% нь “ХОРТ ХАВДАР” үүсгэдэг нь судлагдсан.
Хэдийгээр жирэмсэн эхчүүд өөрсдөө тамхи татдаггүй ч дам тамхидалтанд “БАЙНГА” өртдөгөө төдийлөн анзаардаггүй байна.
Үүнийг идэвхгүй тамхидалт ч гэж нэрлэдэг. Үзүүлэх хор нөлөөгөөрөө ижил тэнцүү юм.
Хэрэв та одоо ч гэсэн тамхи татдаг зуршилаа хаяж чадаагүй бол дараахь зүйлсийн талаар эргэцүүлэн бодож “ШИЙДВЭР” гаргахыг зөвлөж байна.
Тамхины нөлөө үр тогтохоос өмнөх үед:
• Жирэмслэх, үр тогтох магадлал буурдаг
• Үр тогтсон ч зулбах магадлал өндөр
• Умайн гаднах үр тогтолт (эхийн амь насанд аюултай)
Умайд өсөн торниж буй урагт үзүүлэх сөрөг нөлөөнүүд:
• Никотин хэмээх бодис нь эхэсээр дамжин урагт очих цусан хангамжыг бууруулдаг
• Зүрхний хэмнэл нэмэгдэж амьсгалын түвшин буурдаг
• Жин багатай хүүхэд төрүүлэх
• Төрөлхийн гажгууд үүсэх
• Эх өөрөө цус алдах аюултай
• Эхэс түрүүлэх
• Цагаасаа өмнө эхэс ховхрох
• Дутуу зулбахыг завдах буюу зулбах
• Ураг орчмын шингэн эрт гарах
Тамхины нөлөө хөхүүл болон бага насанд:
• Тамхи татдаг хөхүүл эхийн сүүний гарц буураад зогсохгүй, сүүгээр дамжин хорт бодисууд хүүхдэд шууд хүрдэг.
• Гуурсан хоолойн багтраа
• Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдог
• Сургуулийн насанд хүрэхэд сурах чадвар илт дутагдах
• Зан чанар, сэтгэл санаанд хүртэл сөргөөр нөлөөлдөг байна.
Арга замууд:
• Тамхинаас гарах бодит шаардлагуудыг жагсааж бичих
• Таны эргэн тойронд тамхитай холбоотой зүйлсийг байлгахгүй байх
• Тамхи татдаг хүмүүсийн орчиноос хол байх
• Тамхи татах хүсэл орж ирэх бүрийд хэвлийд бойжиж буй хүүхдээ бодон анхаарлаа өөр зүйлд сатааруулах
• Зөв шийдвэр гаргаж буйг чинь дэмждэг хүмүүстэй санал бодлоо хуваалцах
• Тамхинд зориулж буй санхүүг хүүхдийн ирээдүйн сайн сайханд зориулахаар шийдэх
• Сэтгэл зүйн хямралд оруулах эрсдэлт хүчин зүйлсд өртөхгүйг хичээх
• Жирэмсэний дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтонд илүү анхаарснаар сэтгэл санаа өөдрөг байх боломжийг бүрдүүлэх
Сэтгэгдэл ( 0 )