Аз жаргалаа бодитоор мэдэрье гэвэл хэдий хэмжээний орлоготой байх хэрэгтэй вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Социологчид “Аз жаргалтай амьдрахын тулд танд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ” гэсэн судалгааг явуулжээ. Харин хариу нь тун сонирхолтой гарсан гэнэ. Аз жаргал амтагдах жилийн бодит орлогын хэмжээ улс орнуудын хувьд дэндүү их гэмээр хол зөрөөтэй гарчээ. Тухайлбал, энэ тоо Германд жилийн 86 мянга байгаа бол Дубайд 276 мянган ам.доллар байсан гэнэ.

Баян хүн ч бас уйлдаг гэх  үг бий. Манайхан үүнийг баян хүнийг балаг тойрдоггүй гэж хэлдэг. Түүнчлэн мөнгө аз жаргалын баталгаа биш гэж ярилцах нь ч буй. Гэхдээ л мөнгө бол дэндүү амттай. Мөнгөнд дургүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Манай гаригийн оршин суугчдын 85 хувь нь орлогын тодорхой түвшинтэй байх нь аз жаргалтай амьдрах арга боломж гэж үздэгийг социологчид  тогтоожээ. Орлогын тодорхой түвшин гэнэ үү. Энэ нь хэдий хэр байна гэсэн үг вэ. Орлогын түвшин гэдгийг их харьцангуй ойлголт  гэж байна. Тухайн хүний амьдарч буй улс орон, өөрөө нийгмийн аль анги давхаргад багтдаг  гэхчлэн олон  хүчин зүйлээс  шалтгаална.

Харин энэ хүмүүсийн цалин орлого 75 мянгаас даваад ирэхээр тэд ажил хэрэг маань бүхэлдээ сайн явж байна гэсэн мэдрэмж төрдөг ч энэ нь тэдэнд аз жаргал авчирдаг гэсэн үг хараахан биш аж

Хэдэн  жилийн өмнө Нобелийн шагналт эдийн засагч Даниэл  Канеманаар ахлуулсан Принстоны их сургуулийн судалгааны багийнхан 450 мянган америкчуудаас авсан судалгаагаар  тэдний жилийн бодит орлого 75 мянган ам.доллараас доошгүй байвал аз жаргалтай амьдрана гэж үздэгээ илэрхийлжээ. Тэгэхээр жилийн орлого нь энэ хэмжээнээс бага америкчууд өөрсдийгөө аз жаргалгүй хэмээн төсөөлдөг гэсэн үг үү. Үгүй ээ, тийм биш ажээ. Ид шидийн гэмээр энэ 75 мянгын орлого үнэн хэрэгтээ амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чаддаггүй гэдгийг судалгааны багийнхан нотолжээ. Харин ч эсрэгээрээ  өндөр цалин хөлс нь асуудал нэмж, сэтгэл санааг тайван бус болгодог гэнэ. Өөрөөр хэлбэл өндөр орлогыг дагаж хариуцлага, ачаалал хамтдаа ирдэг.

Өдөр хоногууд өнгөрч, амьдрал урсдагаараа урсч байгаад сэтгэл хангалуун аз жаргалтай явдаг  нэг хэсэг байдаг.  Харин энэ хүмүүсийн цалин орлого 75 мянгаас даваад ирэхээр  тэд ажил хэрэг маань бүхэлдээ сайн явж байна  гэсэн мэдрэмж төрдөг ч энэ нь тэдэнд аз жаргал авчирдаг гэсэн үг хараахан биш аж.

Дэлхийн 13 улс оронд явуулсан дээрхи судлагаагаар аз жаргалтай амьдрахад шаардлагтай орлогын зөрөө үлэмж их байсан бөгөөд нефтийн  баян орд бүхий Дубайчууд  жилийн 276 мянган ам.доллар гэсэн хүсэмжлэлээрээ  тэргүүлж байгаа бол  Азийн хөгжсөн орнуудын нэг Сингапурчууд 228 мянган ам.доллараар удаалсан байна.  Харин Гонконгийн иргэдэд 198 мянга хангалттай гэнэ. Хэдэн зууны уламжлалт тансаг хэрэглээ, эрх ямбыг эрхэмлэдэг европчуудын хариулт тун санаанд оромгүй даруухан байсан гэнэ. Хөгшин европынхон сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй хямд төсөр  автомашин  хэрэглэх болсон нь аз жаргалын орлогын эрэлт хэрэгцээгээр ард давхихад нөлөөлсөн гэжээ. Тухайлбал, Европын хамгийн өндөр хөгжилтэй орны нэг гэгддэг  германчууд жилд 86 мянган ам.долларын орлоготой байхад аз жаргалын мөрөөдлөө биелүүлэхэд хүрэлцэнэ.  Түүнчлэн францчуудад 114 мянга, британчуудад 133 мянган ам.доллар хангалттай.  

Дэлхий нийтийн дунджаар бол сардаа наанадаж 13 мянга, жилдээ 161 мянган ам.долларын бодит орлогтой бол өөрийгөө аз жаргалтай нэгэнд тооцох гэнэ

Өөр нэг сонин хандлага гэвэл бодит орлого багатай, бидний  ярьдагаар цалингаас цалингийн хооронд амьдардаг украин болон түүнтэй ойролцоо орлоготой орнуудын ард иргэд бүр ч ихийг хүсэмжилдэг ажээ. Тухайлбал, бразильчууд 144 мянга, мексикүүд бүр ч их 185 мянган ам.доллартай байвал аз жаргалыг мэдрэх бололтой юм. 

Дэлхий нийтийн дунджаар бол сардаа наанадаж 13 мянга, жилдээ 161 мянган ам.долларын бодит орлоготой бол өөрийгөө аз жаргалтай нэгэнд тооцох гэнэ.

Харин хэчнээн доллартай бол өөрийгөө баян хүнд тооцох вэ гэсэн асуултад манай гаригийнхан дунджаар 1.8 сая ам.доллар хэмээн хариулжээ. Мөнөөх Сингапур, Дубай болон Гонконгийн оршин суугчдын хувьд арай өөр, тэд 2.4- 2.9  сая доллар хэмээн хариулжээ. Ингэхээр  томчуудын хүсэмжлэл ч бас том байдаг нь анзаарагдаж байгаа биз. Америкчууд харин эсрэгээрээ их даруухан ард түмэн юм шиг байна. Тэд нэг сая ам.доллартай байхад л өөрсдийгөө баян хэмээн тооцох гэнэ.

Харин монголчууд бид бодь талдаа хүмүүс. Бидний хүсэмжлэл, аз жаргалын мэдрэмж шалгуур  уламжлалт зах зээл хөгжсөн орнуудаас тэс өөр. Аз жаргалын хэмжүүрийг ихэнхдээ мөнгө төгрөгөөс  холуур авч үзэх гээд байдаг. Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал,  Хоёр идэж хоосон хонохгүй амьдрах гэхчлэн ярилцдаг.  Энэ бол угтаа бидний аз жаргалын  үнэлэмж хэмжүүрийг ямар нэг хэлбэрээр илэрхийлж байгаа  үгс. Гэхдээ бид мөнгөний үнэ цэнийг сайн мэдэрсэн хүмүүс. Мөнгө бол аз жаргалтай амьдрах бодит хүчин зүйлийн нэг гэдгийг хэнээр ч хэлүүлтгүй анзаарч  л байгаа.  Харин дийлэнхи монголчуудын хувьд ядахад гар дээрээ бэлэн 1.0 саяас доошгүй төгрөг авчихдаг цалинтай ажилд орохсон гэсэн мөрөөдөл тээж явдаг.  Энэ л сэтгэл ханамжиндаа тогтоож буй хил хязгаар болох байх.


 

Өөрийгөө аз жаргалтай хэмээн мэдрэхийн тулд жилд хэдий хэрийн орлоготой байх хэрэгтэй вэ

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nar(112.72.13.144) 2014 оны 12 сарын 24

goyo bichjee, jinhene az jargaliig hun bur uursduu bii bolgono

0  |  0
zo(202.126.89.176) 2014 оны 12 сарын 24

MONGOLD az jargalaa yaj medrehev. Tsalingaas tsalingiin hoorond amidardagaa uu

0  |  0
Top