2015 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, цалингийн нэмэгдэл өгөхгүй, малын хөлийн татвар авна гэж тусгасан тус тодотголын талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
- Энэ оны төсвийн тодотгол халамжийг танасан, 900 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийж орж ирлээ гэж байна. Та энэ оны төсвийн тодотголыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Монгол Улс 2002, 2003 он хүртэл, эдийн засаг өсөлттэй байх үед хэт цамаан гэхээр зардал гарсан. Ялангуяа төрийн үрэлгэн зардал маш ихээр өссөн. Энэ нь эргээд эдийн засагт дарамт болж, ачааллаа дааж чадахгүй болсон гэдгийг Засгийн газар, УИХ-ын түвшинд хийж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээнд бүсээ чангалах, төсвийн зардлыг үр ашигтай болгох, бүтээлч үйл ажиллагааг дэмжих бодлого барьж байгаа нь зөв гэж үзэж байна. Гэхдээ нөгөө талд нь төсвийн зардлыг бууруулах зорилгоор гээд ард түмний амжиргаанд нөлөөлөхөөр хэт чангалсан бодлого явуулахдаа болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байна.
- Одонтой эхчүүдийн мөнгө, хүүдийн мөнгийг цензуртэй олгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлж байсан. Энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
- Нийгмийн халамж Монгол Улсад хавтгайрсан нь үнэн. Жишээлбэл хүүхдийн мөнгийг бүх айл өрхөд өгөх нь зүйтэй юу үгүй юу гэдэг дээр иргэд ч бас шүүмжлэлтэй хандаж байна. Тодорхой судалгаанаас харахад Монголын нийт өрхийн 20 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө огт авч хэрэглэхгүй байна гэсэн дүн гарсан. Өнгөрсөн онд гэхэд таван тэрбум гаруй төгрөг хүүхдийн мөнгөөр аваагүйгээс болоод төрийн санд хуримтлагдсан. Амьдралын боломжтой, төрөөс мөнгө авах шаардлагаггүй айлууд бий. Тиймээс заавал хавтгайрсан байдлаар нийгмийн халамжийг явуулах нь буруу гэдэгт санал нэгдэж байгаа. Нөгөө талд нь энэ мөнгө зайлшгүй шаардлагатай, амжиргаанд нь тодорхой хэмжээнд хэрэг болдог айлууд бий. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас айл өрхийн амьдралын түвшинг тодорхойлсон маш нарийн судалгаа гаргасан. Энэ судалгаан дээр үндэслэн шаардлагатай айлуудад хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгнө. Үүнд нийт өрхийн 80 гаруй хувь нь багтаж байгаа. Би үүнийг зөв гэж үзэж байгаа. Мөн төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад авдаг тэтгэмжийн асуудал хөндөгдөж байна. 36, 24 сарын тэтгэмжийг адилхан 12 сар болгож бууруулна гэдэг асуудал тавигдсан. Үүн дээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нэлээн шүүмжлэлтэй хандсан. Төрд олон жил ажилласан, ялангуяа эмч, багш нарын хувьд буруу гэж үзсэн. Эмч, багш нар цалин багатай, ажлын нөхцөл хүнд, нийгмийн баталгаа сул байдаг. Эмч, багш нар замын дундаас төрийн албанд орж ирээд, тэтгэвэртээ гарчихдаг хүн гэж байдаггүй. 20, 30 жил ажилладаг. Тэдний 70, 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд их олон бий. Эмэгтэй хүмүүсийн авч байгаа цалин гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралд очиж наалддаг болохоос шууд үрэгддэгүй. Тиймээс хүмүүсийн амьдралд ихээхэн тус болдог энэ мөнгийг өгөхгүй байж болохгүй гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьсан. Гаргаж байгаа шийдэлд талархалтай хандаж байгаа. Ажилсан жилийг нь харгалзаж үзээд энэ тэтгэмжийг олгохоор болж байна. Жишээлбэл 20 жил ажилласан бол 20 сарын тэтгэмж авна гэсэн үг. Энэ бол харьцангуй шударга зохицуулалт гэж үзэж байгаа. Хүн амын амжиргаанд тустай төдийгүй, хүн амын тогтвор суурьшилтай, мэргжшиж ажиллах нөхцлийг нь урамшуулж байгаа зөв шийдэл боллоо гэж харж байна. Нийгмийн хэтэрхий хавтгайрсан халамжийн бодлогыг зохицуулахдаа хүн амынхаа амжиргаанд нөлөөлж болохгүй гэдэг зарчмыг барьж явах нь зөв. Одонтой эхчүүдийн мөнгө байна. Үр хүүхэд нь өсөөд, ажил хөдөлмөр эрхлээд, тэтгэвэрт гарцан эцэг эхийгээ өргөөд явах хэмжээнд хүрсэн байхад төр заавал алдарт эхийн одонтой эхчүүдэд мөнгө өгөөд байх шаардлагагүй. Дөрвсөн хүүхэдтэй ээж байлаа гэхэд том хүүхэд нь 18 нас хүрсэн бол цаана нь гурван хүүхэд байна гэж үзээд одонгийн мөнгөнөөс хасагдах нөхцөл үүссэн. Үүн дээр бид шүүмжлэлтэй хандаж, хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэл одонтой ээжийн мөнгийг олгох нь зүйтэй гэдэг шийдэлд хүргэсэн. Хавтайруулан олгож байгаа, зарим шаардлагагүй хүнд өгч, хэтэрхий үрэлгэн цацаж байгаа мөнгө хайран шүү дээ. Бид энэ мөнгөөр эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьж болно.
- Хүүхдийн мөнгө олгох үүднээс салбар яам өрхийн амьдралын түвшингээр судалгаа хийсэн гэж байна. Аль түвшинд нь хүүхдийн мөнгийг өгөх вэ?
- Өрхийн амжиргааны маш нарийн судалгаа гаргасан. Монгол Улсын өрхийн 80 гаруй хувийг хамарсан. Айл өрхийн амжиргааг ядуу, бага орлоготойгоос нь эхлээд боломжийн амьдралтай хүртэл орлогынх нь түвшингээр 20 ангилсан байна билээ. Хамгийн өндөр орлогтой хамгийн дээд таван бүлгийн айлд хүүхдийн мөнгө шаардлагагүй, огт авч хэрэглэхгүй юм байна гэдэг нь судалгаагаар харагдсан. Тэгэхээр нийт айл өрхийн 80 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө авна.
- Тэгэхээр хүүхдийн мөнгийг алагчилж олгож байна гэсэн шүүмжлэл их гарч байна?
- Эхнээсээ энэ бодлого алагчилсан биш, бүх хүүхдэд адилхан өгч байсан. Гэтэл эцэг, эх нь энэ мөнгийг авч хэрэглэхгүй байгаа юм. Нөгөө талаараа алагчиллаас сэргийлэх арга бол энэ мөнгийг буцаад хүүхдүүд нь зориулах хэрэгтэй. Хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх төв ч баримаар байна. Буцаагаад хүүхдүүдэд зориулна. Нэг үгээр хэлбэл ашиглагдахгүй байгаа мөнгийг илүү үр ашигтай зарцуулъя гэсэн үг. Түүнээс биш хүүхдүүдийг алагчилж байгаа бодлого биш.
-Хүүхдийн мөнгийг анх тараахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “ашиглагдахгүй байгаа хүүхдийн мөнгийг хэрэгцээтэй зүйлд зарцуулна” гэж хэлж байсан. Гэтэл одоо таван тэрбум төгрөг дансандаа байна гэж байна. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр дээр хадгалах хүсэлтэй байж болно?
-Хүүхдийнхээ нэр дээр хадгална гэсэн бол эцэг эхчүүд аваад, хүүхдийнхээ нэр дээр хадгалуулах ёстой. Гэтэл төрийн данснаас огт аваагүй байгаа юм. Тэгэхээр энэ мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барих нь зүйтэй гэж үзэж байна.
-Өрийн таац дээр бүлгүүд санал нэгдэхгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс болоод өнөөдрийн төсвийн байнгын хорооны хурал ойшлогдсон. Өрийн таацын талаар анх хоёр нам ямар байр суурьтай гэрээ хийсэн юм бэ?
-Энэ бол нухацтай ярих асуудал. Өр гэдэг бол эдийн засгийн аюулгүй байдал, улс орын санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлдөг учраас энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Би хувьдаа Өрийн удирдлагын хуулийг эхлээд батлах ёстой гэж бодож байна. Өрийн удирдлагын хуульд өр гэж юу юм, ямар нөхцөлд, ямар хэмжээтэй өр тавьж болох юм, буцааж яаж төлөх юм гэсэн бүх асуудлыг зохицуулсан хууль. Өнөөдрийг хүртэл манай улс ийм хуульгүй явснаас болоод тавьсан өр үр ашиггүй, хяналтгүй зарцуулагдаж дуусаад, эдийн засагт эргээд дарамт үүсгэж байна. Тиймээс Өрийн удирдлагын тухай хууль гэдэг өрийн эрсдлээс сэргийлсэн, хяналтын хуулиа батлаад, хуулийнхаа хяналтын дор өрийн таацыг нэмэгдүүлэх асуудал байж болно гэж бодож байна. Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсэг энэ асуудлаар нэлээн нухацтай ярьсан. Бид Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр ойлголцсон. Загсийн газрын өр гэж дахиад гадаадаас бод авахгүй гэсэн үг. УИХ-аас таван тэрбумын бонд авах эрхийг нээсэн. Үүнээс 1.5-ыг нь аваад байгаа. Үлдсэн 3.5 бондыг авахгүй. Эдийн засагт үгүйлэгдэж байгаа хувийн хэвшилийг дэмжих зорилгоор Засгийн газар баталгаа өгөх юм. Хувийн хэвшилхийхэн бизнесээ өргөжүүлэх зорилгоор гаднаас зээл авах гэхээр өөрсдийнх нь баталгааны чадвар бага байгаад байна. Бизнесийн боломж нь байдаг, гэтэл гадны хөрөнгө оруулагчид бага хүүтэй зээл олгохоос болгоомжлоод байгаа учраас Монгол Улс Өрийн удирдлагын хуулиндаа нийцүүлээд хувийн хэвшилхийнээ бизнесийг дэмжсэн Засгийн газрын баталгааг гаргаж өгч болох юм гэдэг зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцсан. Би үүнийг хийх ёстой ажил гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн гадуур явж байгаа Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, бондын мөнгө байна. Энэ бүгд төсвийн гадна явж байсан. Эргээд төсөвтөө нэгтгэх гэхээр төсвийн алдагдал нэмэгдэж байгаа. Өрийн таац өссэн. Нэгэнт бий болчихсон энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд, хууль ёсны болгоод явахаас өөр аргагүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд өрийн таац нэмэгдэж таарна. Энэ бол улс орны амьдралын шаардлага. Гэхдээ Өрийн удирдлагын хуулийг батлахгүйгээр өрөө нэмээд явах нь аюултай.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 4 )
ENE PIZDANUUDIIN IDEJ UUSAN TERBUMTAN BOLSON MONGIIG ODOO HUUHED EMEGTEICHUUD TOLOH YUM BAIHDAA DAWARTSAN HULGAICHUUD YUMDAA
ih hurliin giszyyn baiz iim um yariad syydag,odongiin mungu gehed tetgewer 200000tygregtei hyn cn ulseed bajr aa tyleh geed hyrehgyi baigaa,yagaad hasaad baigaan um,bas hyyhdiinh gehed oiutan hyyhedtei hymyyst ih heregtei,czam cig mal yaz amjdral oilgoh bedee,tanar erniu terbum tygregeer ui hiidegiin,tailangaa tawiacz,uursdee awsz boldog ,masz ih mungu,yadyystaa uhgyi,hyyhed ehczyyded mungu heregtei,18nas hyreed hyyhed munguteu bolhuu,boddoo,harin ih zarlagatai oiutan bolno,czinii amidral saihan baihad dooszoo buuj hymyys yaz amidraad baigaag harz yzdee,emc bagcz cn hahuuli awna20sar bicz2sar
er ni hyyhed bitgii hel hyn byrt halamjaa ogoh heregtey zaaval ulsiin ih hurald suusan ta hed ulsaas yum abaad egel jiriin ard tymen mongol ulsiin ireedyi bolson hoich yie hyyhyyd hooson hosoroh yum yy ta hedees yalangyia emegtey gichyydees hysehed hyyhdiin mongiig alagshilgyi ogyylehuiig hysie
ta hyyhdiin mongo abahgyi bayj bolna gehdee hyyhdiin mongiiig yyhdyyded yamar sorilgoor yamar chaltgaanaar ogch baygaag meddeg yum yy mongol ulsiin ireedyi bolson hyyhdyyded ogch baygaa uramchyyllliig yahaad alagchilj yzeh geed baygaa yum be byan hoosnii yalgaa huuhdyyded yamar hamaatay yum be ted chin hyyhdyyd chyy dee abahgyi negen ulstaa urgodloo bicheed bid ene hyyhdiin mongiig abahgyi gevel uur hereg