Коммент: Эх, үрсээсээ нүүр буруулах нь хямралыг давах шилдэг гарц уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Засгийн газар одонгийн мөнгөний 50 хувийг хасч, хүүхдийн мөнгөний 40 хувийг өгөхгүй гэж байгаа нь олон нийтийг эмзэглүүлсэн ярианы гол сэдэв болоод байна.  Эрх баригчид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор өөрсдийнхөө компаниудад дөрвөн их наяд төгрөгийг хуваагаад өгчихсөн хэрнээ хүүхэд, эхчүүдийн халамжийн мөнгийг хасна, татна гэж байна.  Эхчүүдэд олгох одонгийн мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрвөн их наядаас 133 дахин бага гэсэн тооцоо гарчихаж.  

Ингээд  “Коммент” булан энэ удаад эх, үрсээ гонсойлгож буй дээрх хоёр асуудал дээр цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн 40 байрь суурийг тодотгож байна. 

  • Баян компаниудад санхүүжилт олгосон хэрнээ эхчүүд, хүүхдүүддээ өгдөг мөнгийг нь харамлаад яах юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 

  • 1990-1998 оны хооронд төрсөн ихэнхи ээж орлого муутай, хүүхдүүд туниа байсныг өнөөгийн 40 настнууд хэлэх хэрэгтэй. Төсөв хянах нэрээр эхчүүд үрсээ адлаж өмнө хийсэн алдаагаа бид дахин давтаж болохгүй ээ. Одоо тэр 90 оны хүүхдүүд эргээд аав ээж болж байх шиг. Ийм эмгэнэлтэй юм гэж байж болохгүй.

Tseren Enebish 

  • Маш олон эмэгтэйчүүд нийгэм хэцүү боллоо. Яаж тэжээхэв дээ гээд абортыг сонгож байгааг хөндлөнгөөс харж л байлаа. Одоо ингээд эх үрсээ дэмжиж харж хандахгүй бол 2-3 жилийн дараа гэхэд төрөлт эрс багасаж Монголын төр тэр үед Сайханбилэгийгээ хараан зүхэх байх даа.

Саран Монгол  

  • Хогны уут, оюутны 70 мянгыг хасна л биз. Үнэндээ бол оюутанууд сонгуулийн насных гээд хасахгүй байх л даа.

Ууганаа Баяраа 

  • Ухаандаа энэ бол зөвхөн эхчүүдийн асуудал биш шүү дээ. Бүх ард түмэн дуугарах асуудал. Энэ олигархийн нийгэмийг босч л унагадаг хүү дээ.

Altan Dalai  

  • Бие давхар эхчүүд 5 сартайгаасаа төрөх хүртлээ авдаг тэтгэмжийг хасахыг эсэргүүцэж байна. Үр хүүхэд төрүүлнэ гэдэг төрдөө хүн нэмж буй хөдөлмөр юм. Түүнийг нь төр цалинжуулж буй нь тэр 40.000 төгрөг юм. Түүнээс биш эр нөхрийн үүрэг гэр бүлээ тэжээх гэдэг нь ойлгомжтой. Түүнээс гадна үр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн ажил хийх, цалин орлоготой байх боломжоо алдаж, дээрээс нь зөвхөн нөхрийнхөө эдийн засгийн хараат байхаас төр тодорхой хэмжээнд сэргийлэх ч үүрэгтэй.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг

  • Төр эхчүүдэд хатуурхсаар эхэлбэл тэртэй тэргүй хямралын энэ жилүүдэд хүн амын төрөлтийг бууруулчихвал хорвоод мэндлээгүй үрс бидэнд нөхөж баршгүй гарз юм.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг

  • Удирдагч хүний нэг буруу шийдвэр гарахад ард нь гарах үр дагаварын бодохгүй юм аа. Зүгээр амьдарч байгаа ард түмнээрээ оролдохоо болимоор юм.

 Отгон Мөгий 

  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэй гишүүд юу хийгээд хараад суугаад байгаа юм бэ

Oyuka Oyuka 

  • Хүүхдээ хүнээр өсгүүлдэг тэд юугаа ойлгох вэ дээ. Бидний 2012 оны сонголт буруу байж гэдгийг ойлгож байна. 

Ulzii Tsegmid

  • Памперсаа болъё гэхэд даавуу авахдаа нэмэрлэж байгаа ээжүүд зөндөө байгаа.

Tuvshu Tuvshinjargal

  • Улс хүүхдийн мөнгө, эхчүүдийн мөнгөөр дутаад хэцүүдээд байгаа юм байх аа.

Munkhtamir Bayraa 

  • Эхчүүдийн мөнгийг хасна гэдэг болохгүй ээ хүүхдээ хараад гэртээ суух тэр хүнд чинь хүүхдийнхээ памперс сүүний мөнгөнд нь хүртэл хэрэгтэй шүү дээ.

Гэрэлээ Лундаа 

  • Ийм арчаагүй юмнуудыг шийдвэр гаргах төвшинд гаргадаг сонгогчид бид өөрсдөө буруутай.  

Oyuka Oyuka 

  • Тэжээлийн доройтолтой хүүхэд олон болох вий дээ. Хоёр идэхгүй хоосон хонолгүй амьдарч байгаа айл олон байна даа. Бас тэр ханиад нь ямар ч олон төрлийн вирустэй болсон юм. Хүүхдийн эндэгдэл эхсээд ирвэл ойлгох юм уу хаашаа юм.

Miga Zagd  

  • Хэн ч ер нь улсаас зүгээр мөнгө гуйгаагүй. Бүгд ажил хийж тодорхой хэмжээгээр татвар төлж ирсэн. Тэр төлсөн мөнгөнөөсөө л жирэмсэн болохдоо 12 сар 40 мянга буюу 480, хүүхдийн 20-оо авч байгаа. Зарим нэг эрчүүд харин зүгээр мөнгө нэхээд байгаа гэж ойлгоод байгаам шиг загинах юм. Төлсөн мөнгөнөөсөө хумсын чинээ жоохон мөнгөө л эргүүлж авч байна. Дикретний мөнгө гэж юу шальдаг билээ дээ.

Чимгээ Аюуш

  • Харин ч 3 сая хүн амтай манайх шиг улс хүн амаа өсгөхөд хамгийн түрүүнд анхаарах нь чухал. Энэ увайгүй шийдвэрийг эсэргүүцэж нэгдэхэд бэлэн байна.

Чимэдлхам Батчулуун

  • Нэгэн цэцэрхсэн эр, Ерөнхий сайд эхнэр хүүхдээ хангалттай аваад явчих мөнгөтэй байж болно. Амьдралдаа хүртээх гэж цөхөж байгаа олон ээжүүд, эмэгтэйчүүд цаана чинь өч төчнөөн байна битгий нээх худлаа чамирхаж, цэцэрхэж, баярхаж, бялдуучилж, хүний амьдралаас тасарцан юм ярьж байна. Амьдралд ойрхон хөрсөн дээр буусан, эргэн тойрноо харж юм ярьж, шийдвэр гаргаж баймаар юм аа энэ эрх мэдэлтнүүд, цэцэрхдэг хүмүүс.

Ynjindulam Yanzaga 

  • Энэ элийрсэн юмнууд өөрсдийнхөө бүсийг чангалж, гэдэс гүзээгээ багасгавал таарна.

Жанцмаа Батхишиг 

 

  • Ард түмний халааснаас хулгайлж баяжсан нөхдүүдийн хүүхдүүдэд бол нэг өдрийн халаасны мөнгө нь шүү дээ, энэ 40.000 чинь.

Munkhgerel Baatar

  • Монгол төрийн минь хар хайрцагны бодлого гэж байгаа байлгүй. Үе үеийн төр засаг минь төрөлтийг дэмжиж чадлаараа татаас өгч байсан юм. Энэ тэргүүнүүд хамгийн түрүүнд хасаад хэмнэчих зүйл нь л энийг гэж бодож байгаа бол ард түмэн бас сувагаа сольчиж чадна шүү гэдгийг нэг сануулчихъя.

Batkhuu Ganjav

  • Ер нь зарим хүмүүс хүүхэд тээж төрүүлээд, өсгөж өндийлгөх гэдэг асар их цаг наргүй хөдөлмөр гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй юм шиг. Эх хүний хөдөлмөр дэндүү үнэгүйдээд байгааг хаа хаанаа ойлгож, арга хэмжээ аваасай.

Battulga Ganbold 

  • Нөхөр нь хичнээн мөнгөтэй байлаа ч эмэгтэй хүнд өөрийн гэсэн 40.000 төгрөгийн тэтгэмж илүүднэ гэж үү?

Shuudertsetseg 

  • Ерөнхий сайд аа. Хүүхдийн мөнгө эхчүүдийн халамжийн мөнгийг өгч эхэлснээс хойш хэдэн хүүхэд төрж хүн амын тоо хэдээр нэмэгдсэнийг статистикийн мэдээнээс хараач ээ. Хүүхэд хөгшидөө халамжлахгүй төр байдаггүй шүү аль ч оронд. Энэ мөнгийг танаад ямар зүйл бүтээх гэж байгаа төлөвлөгөөгөө ард түмэндээ танилцуулаач. Ерөнхий сайдтан та хүн амын өсөлтийг зогсоох бодлого баримталж байгаа юм шиг санагдаад байна.

Ulziibayar Urjinsuren 

  • Үүнээс өөр асуудлыг хөндөж чадахгүй л дээ. Тэгээд л энэ сард өгдөг хэдхэн төгрөгийг сүр бадруулж ярьж байхгүй юу.

Eegii Ekv  

  • "Энэ уудам тэнүүн нутагт эзэн суух Монголын үрс олноороо мэндлэх хэрэгтэй"

Zoloo Zoloo

  • Хэмнэх зүйлээсээ хэмнэх хэрэгтэй ш дээ. Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй хүүхдэд өгч буй 40,00 хэмнэлээ гээд хичнээн юм болох вэ дээ.

Tsevelmaa Dagmid 

Өөрөө цэцэгнээс гарч дээ сайдаа ч хат даа.

Batsuren Erdene-Ochir

  • Мөнгөтэй, амьдралын боломж бололцоо ихтэй хүмүүс нь л өөрсдөө сайн дураараа мөнгө авах шаардлагагүй ээ гээд дансаа сайн дураараа хаалгачихвал болоо биш үү?

Dolgor Suren 

Дахиж л битгий сонгоорой монголчууд минь!

Javzansuren Tserensodnom 

  • Энэ үнэтэй машин унадаг хангамж өндөртэй эрхэмүүдийн тансаглалыг болил доо. Дээр нь энэ хогны уут гэж мөнгөний ажил байна. Иймэрхүү дэл сул зардалаа хасах хэрэгтэй ш дээ.

Bat Jagaa 

  • Улсаасаа цалинжиж, улсаасаа баяжиж байгаа 76 тодотголтой эрхмүүдийн арын гар хөлүүд нь ч тэр Монгол улсаа үр үндэсгүй болгохоор шийджээ.

Oyunsuren Sharavjamtsa 

  • Өөрсдийнх нь эхнэр охид дандаа гадаадад төрдөг, өдөр тутмын амьдралд юу өрнөж байдгийг мэдэхээ больсон улсыг л бид үе улируулан сонгож байна шүү дээ. Уг нь Сайханбилэг сайдынх бага хүүхэд нь 5-6 жилийн өмнө төрсөн учир мэдэх л улс даа. Хажууд нь нийгмийн бодлогын зөвлөх гэж алга юм байх даа?

Shuudertsetseg  

  • Эх хүүхдийн мөнгөөр хэрхэв ч оролдож болохгүй л юмсан. Дөнгөж төрсөн зарим нэг биш хэдэн мянган хүүхдүүд тэр мөнгөөр хоол ундаа залгуулдаг гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм аа!!!

Oyunsuren Sharavjamtsa 

  • Одоо монголчууд бидны хэдэн хувь нь ямар орлоготой билээ. Хүүхдийн, Эх хүүхдийн мөнгө оролдож байхаар УИХ-ын гишүүд нь өөрсдөө цалингүйгээр ямар нэг зардалгүйгээр улс төрдөө 3-6 сар хүчин зүтгэж болдоггүй л юм байх даа. Эх хүүхдийн мөнгөөр оролдож болохгүй ээ!!! Сайхан билэг ээ!!!!

Oyunsuren Sharavjamtsa 

  • Настай ээжүүдийн мөнгө хасагдна. Хүүхдүүд нь мөнгө өгсөн ч одонгийн мөнгө ээжүүддээ илүү үнэтэй, их юм шиг санагддаг байх.

Амраа @AmarbayarM  

  • 70, хүүхдийн мөнгө, сүүний мөнгө, одонгийн мөнгө хасч зорилтод бүлэгт өгөх нь зөв... Гэхдээ бас дарга нарын тансаг хэрэглээ ногоон уутыг ч хас.

Чөлөөт хүн @Ganzorig1    

  • Хөөрхий, миний муу эмээ тэтгэвэрийн мөнгө дээр эхийн одонгийн мөнгө авдаг юм. _Есөн хүүхэд гаргасан буянтан юм байгаам. Гомдоож яахнав дээ.

Ariunzaya @ariunzaya_a    

  • Эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасах биш, харин дарга нарын хөлөглөдөг жийпнүүдийг сольж, PRUIS болгоё! РТ

oyun-erdene @oyun4488   

  • Нөгөө эмээ нар нь одонгийн мөнгө буусан болов уу гээл банкнаас асуугаад явж байдаг,хөөрхийс.. Дургүй хүрчлээ энэ муу Сайханбилэгт.

Hans @Jochen_mn   

  • Би 83-тай ээждээ юу гэж хэлэх юм. Танд одонгийн мөнгө өгөхөө больсоон гэх үү. Ээж минь ойлгох ч үгүй, намайг хэрэглэчихэж гэнэ аягүйтвэл.

БАГШ @Mongolia2001   

  • Улс төрчдийн хурдан мориндоо зориулдаг мөнгө хүүхдийн болон, одонгийн мөнгөтэй бараг тэнцэх байх хэмээн мунхаглана.

zorig @ZorigBazar  

  • Өнөөдөр хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө хасах тухай яригдаж байхад бас юун халамж вэ? Наадах чинь бас нэг луйврын хуулинцар байна.

enkh_uliral @enkh_uliral  

  • Алдарт эхийн одонгийн мөнгө хасаад байхдаа яадаг дуракууд вэ?! Өчнөөн ээжүүд уйлж байна!!! Цаана чинь!!!!

undrakh @StarUndrakh  

  • Хүүхдийн, одонгийн мөнгө бол хүн амаа өсгөх гэж төрөөс явуулж бгаа бодлогуудын нэг. Цөөхөн хүн амтай улсад энэ маш чухал шүү дээ.

Цагаан баавгай ‏@Icebeear  

  • Манай ээж л лав тэтгэвэр нэмсэнээс одонгийн мөнгө хасахгүй байсан дээр гэсэн шүү. Гоё мөнгө гэсэн.

Saruultuya @TSaruul  

  • Хөөрхий багачуудын мөнгө, ээж нарын маань одонгийн мөнгө, ажлаас халах энэ тэр бол бид ийм л чадваргүй лидерүүдтэйн шинж л дээ!

Ж. Санж-Очир @SanjOchir1  

  • Одонгийн мөнгө хасах сургаар зарим хөгшчүүл үнэ цэнэгүй болж байгаа энэ одонгоор яахав төрд нь буцаагаад өгье гэж байна.

purevsuren @puujee1219  

  • Сайханбалагийн ээжид одонгийн мөнгө хэрэггүй ч тэр мөнгөөр цагаан сараа аргалдаг олон мянган ээжүүдэд маш чухал мөнгө шүү.

Nergui @nnergui46   

  • Одонгийн мөнгө хасч хэмнэлт хийж байхаар дарга нар хэвлэлээ, утасны төлбөрөө төрөөр даалгахаа больчих, уух усаа өөрийнхөө мөнгөөр аваад уучих.

Г.Нацагдорж @G_Natsagdorj    

  • Эхчүүд одонгийн мөнгө, хүүхдийн 20 мянгыг битгий хасаач гэж гуйж байхад Монгол банк 60-100 саяыг тарааж тансаглах юм.

joloodogch ‏@joloodogch  

 

 А.Алтаа 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hh(103.10.22.30) 2015 оны 01 сарын 12

erunhii ur dun zuw bnda

0  |  0
A.Tsetsegee(112.72.13.117) 2015 оны 01 сарын 12

1.huuhduudiin baga ni 18 nas hursen bol odongiin mongiig hasah heregtei.2.ikh hurlin gishuud.said darga nar .tom kompaniin ezdiin amidral hangalttai orhiin orlogotoi baidag tul edgeer humuusiin huuhdiin mongiig hasah heregtei.mon baishiigeed l handib bolon tom shou zohiodog duuchid,hoshin shogiin jujigchid geh met orlogo ikh humuusiin huuhdiin mongo hasah ni zov.3.hognii uutni mongiig tosovoos hasah heregtei.

0  |  0
A.Tsetsegee(112.72.13.117) 2015 оны 01 сарын 12

1.huuhduudiin baga ni 18 nas hursen bol odongiin mongiig hasah heregtei.2.ikh hurlin gishuud.said darga nar .tom kompaniin ezdiin amidral hangalttai orhiin orlogotoi baidag tul edgeer humuusiin huuhdiin mongiig hasah heregtei.mon baishiigeed l handib bolon tom shou zohiodog duuchid,hoshin shogiin jujigchid geh met orlogo ikh humuusiin huuhdiin mongo hasah ni zov.3.hognii uutni mongiig tosovoos hasah heregtei.

0  |  0
Top