Өнгөрсөн лхагва гарагаас хойш Францын хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь цочроосон Йемений хоёр алан хядагчийг цагдаа нар буудан хороолоо. Хамгийн сүүлд алан хядагчид Парисын нэгэн супермаркетыг барьцаалаад байсан бөгөөд гэмгүй дөрвөн ч хүн амиа алдсан билээ.
Алан хядагчид Йемен гаралтай, Европын холбооны хар дансанд бүртгэлтэй байжээ. Тэд 2008 оноос хойш Иракт бэлтгэгдэж байсан зартай алуурчид ажээ.
Тэд лхагва гарагт "Шарли Эбдо" сэтгүүлийн байр руу дайран орж 12 сэтгүүлчийн амийг хөнөөж, нэг цагдааг буудсан юм. Энэхүү хэрэг явдал зөвхөн Франц гэлтгүй Европын холбоог бүхэлд нь сандралд оруулаад байна.
Алуурчид энэхүү халдлагад эртнээс бэлтгэж, Шарли Эбдогийн сэтгүүлчдийг хөнөөхөөр гүн гүнзгий төлөвлөгөө боловсруулсан нь илэрхий байжээ. Шинжээчид Шарли Эбдогийн сэтгүүлчдийг “ISIS”-ийн толгойлогчийг доромжилсон шог зураг нийтэлсэн тул ийм халдлагын золиос болох шалтгаан байсан гэсэн юм.
Т.Батсугар

Сэтгэгдэл ( 0 )