Найман цагийн дотор биеэ 4550 удаа цоолов

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Шивээсний фэн гэж өөрийгөө нэрлэсэн гаж сонирхолтой нэгэн эр найман цагийн дотор биеэ 4550 цоолж, нүх бүрт төмөр хийжээ. Маттью Мензик хэмээх эр биедээ дүүрэн шивээстэй бөгөөд энэ удаа арьсаа төмрөөр бүрэхийг хүссэн байна. Өдгөө 30 настай тэрбээр ийнхүү биедээ 4550 ширхэг төмөр зүүж дээд амжилт тогтоосон байна.  

Ганц Маттьюд ч ийм гаж сонирхол байсангүй. Биеэ төмрөөр бүрсэн тохиолдол урьд нь 2011 онд гарч байсан бөгөөд Тайсон Турк хэмээх эр 3900 төмөр сүлбээрэн зүүгээр өөрийгөө бүрсэн байдаг. Харин Маттью Мензик тэрхүү амжилтыг эвдэж байгаагаараа онцлог аж.

Канад улсын Ванкувер хотод амьдардаг тэрбээр олон жилийн турш шивээстэй “нөхөрлөж” иржээ. “Миний бие бүхэлдээ мэдээгүй болсон. Эхний зүүнүүд биед шигтгэгдэх үед өвдөлт мэдрэгдэж нулимс гарч байсан. Яваандаа мэдээ алдсан” хэмээн төмөр “арьст” эр өгүүлжээ. Шивээсний хоббитой эрийн биеийг төмрөөр бүрэхэд Рюс Фокс хэмээх найз нь тусалжээ.

Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batka(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

Аймар юумаа яая

1  |  0
Top