Богд хааны тамганы хуулбар Төрийн музейд заларлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Эрдэнэсийн санд байдаг таван тамгыг Монгол түүхийн музейд өнөөдөр гардууллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргал “Богд хааны үеийн таван тамгыг монголчууд хуулбарыг нь хийгээд Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө. Эдгээр тамганы зөв хуулбарыг хийлгэхэд нэлээд их хугацаа орсон. Үндсэн хуулийн баяраар иргэдийн хүртээл болж байгаад баяртай байна” гэлээ. Эдгээр нь  Нарангэрэлт Богд хааны цагаан чулууны тамга, мөнгөн тамганы хуулбар, Эх дагинын мөнган тамга, Богд Жавзандамбын алтан тамга, Зарилгаар өргөмжлөгдсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамбаламын алтан тамганы хуулбар аж.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tur(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

tuuhee sergeej bgaad bayr hurgie

1  |  0
Top