Өнөөдөр метронд өмдгүй зорчих өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Өнөөдөр дэлхий нийтээрээ метронд өмдгүй зорчих өдөр юм байна. Энэхүү сонин хачин тэмдэглэлт өдрийг ОУ-ын “Пранк” бүлгэмээс зохион байгуулж байгаа аж. Уг тэмдэглэлт үйл ажиллагаа нь ямар нэгэн далд зорилго агуулаагүй бөгөөд үйл ажиллагаандаа нэгдээгүй хүмүүсийг төөрөлдүүлэх, хамт тэмдэглэх хүмүүсийг эгнээндээ элсүүлэх зорилготой гэнэ. Дэлхий нийтээрээ энэ сонин хачин баярыг уламжлал болгон тэмдэглэдэг болоод байгаа бөгөөд энэхүү метронд  өмдгүй зорчих үйл ажиллагаанд Европ, Азийн зарим орны бүх насны хүмүүс идэвхитэй оролцож байгаа аж.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.42.34) 2025 оны 03 сарын 13

ha ha ineedtei ym

1  |  0
Top