“Чонон сүлд”-ийн зохиолчид Дэлхийн Монголын Зохиолчдын Холбоо /ДМЗХ/ хамгийн дээд шагнал /алтан гэрэгэ/-аа гардуулах болсноо мэдэгдэж, энэ дагуу шагналаа гардуулав. Гэхдээ Зян Рун хэмээх нууц нэрийн дор энэ зохиолыг бичсэн Хятадын зохиолч Лю Жиамин шагналаа өөрөө ирж аваагүй бөгөөд түүний найз Ан Бошунд гардуулан өгчээ. Зав муутай их ажлын улмаас ийнхүү өөрийн зохиолч найзыгаа илгээсэн гэнэ. 2004 онд хэвлэгдэж 2010 онд Монгол Улсад анх орчуулагдан гарсан “Чонон сүлд”-ийг өдгөө олон уншигч “Монгол библи” хэмээх болжээ. Ямартай ч, Монгол библийн зохиолчид хамгийн дээд шагналаа гардуулж, тэр нь өөрөө ирж авсангүй. Монгол Улсаас “Бичгийн мэргэн” цол хүртсэн Лю Жиаминий Монголын тухай өгүүлэх “Чонон сүлд” роман 30 хэлээр орчуулагдаж өдгөө дэлхийн 110 оронд хэвлэгдээд байна. Дашрамд дурдахад, тэрбээр энэхүү бүтээлээ Франц найруулагч Жан Жак Анногийн тусламжтайгаар кино болгож, Хятад, Монгол, Франц болон хэд хэдэн гаднын оронд гаргасан ба уг кинонд Монголоос жүжигчин Р.Анхням тоглосон юм. Өдгөө энэ кино 2016 оны Оскарын наадамд шилдэг гадаад киноны төрөлд хүчтэй өрсөлдөнө хэмээн яригдаж байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 4 )
chonon suld bol mongolchyydig hamgaalah bus uursdiinh ni chonon aranshingaar ezlen abah heregtei gesen sanaag ilerhiilsen baidag yum.
Negee eh oronch Hulan avhai yu bodoj yavdgiin bol, naiziig ny avchirch garduulj baina lee
Ямарч хэрэггүй нуршсан, Монгол үндэстэнг илүүд үзсэн зохиол шиг санагдсан тул дундаас нь хаясан
2 жилийн өмнө буюу 2013 онд Би ”Чонон сүлд” номныг уншиж эхэлсэн. 60, 70 -аад хуудас уншаад цааш унших хүсэл үнэндээ байхгүй болсон. Уг номонд ”Монголчууд бол хятад үндэстэнээс үүссэн нэг л салбар үндэстэн юм. Монголын өндөрлөг бол хятад үндэстэний язгуурын нутаг юм” гэсэн үг өгүүлбэр олноор тааралдаж миний дургүйг үнэхээр хүргэсэн. Би худлаа хэлээгүй . Ийм утгатай үг, өгүүлбэр энэ номонд хангалттай их бий. Яагаад энэ талаар дуугарахгүй байна вэ? Бүр улс том цолтой эрдэмтэд хүртэл амаа цуурвал магтаж байхын би хараад гайхаж байна. Энэ номыг бидэнд ашигтай байхаар эргүүлэх хэрэгтэй байна.