Даниэль Крейгийн дүү маш ядуу амьдарч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 12

Супер од, саятан Даниэль Крейгийн дүү ахтайгаа харьцуулахад сохор зоосны төлөө ажиллаж байна. 25 настай Гарри Крейг супер од Даниэль Крейг хоёр нэг эцэгтэй. Харин бусдаараа бол тэдэнд ижил юм огтхон ч байхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Гарри Английн нэгэн буйд хотын уушийн газарт зөөгчөөр ажиллаж амьжиргааны хэдэн цаасаа олдог аж. Мэдээж, ах нь алдартай жүжигчин болохоор мань эр бас шоу бизнест орох санаатай байдагт гайхах юун. Гэхдээ түүний хөлс ахтай нь харьцуулахад дэндүү өчүүхэн бөгөөд ердийн фото зураг авахуулахад цагийн 15 паунд, нүцгэлбэл 25 паунд, аз таарч сэтгүүлийн нүүр, зарлалын самбарт зургаа тавиулах бол цагийн 30 паунд авдаг байна.

Тэгвэл ах Даниэль нь «Range Rover Sport» автомашины долоохон минутын сурталчилгаанд тоглоод сая ам.доллар авч байх жишээтэй. “Скайфолл”-оос 17 сая паунд авсан бол дараагийн ангид нь 50 саяас багагүй урамшуулал авсан гэгдэж байгаа. Гэхдээ түүний энэ их мөнгө дүүд нь ямар ч хамаагүй ажээ.

“Тэд намайг гаж этгээд гэж үздэг, гэсэн ч би тэдэнд хайртай” гэж Гарри Крейг аав Тим, ах Даниэль нарынхаа талаар өгүүлж сууна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баж(182.160.35.44) 2025 оны 03 сарын 13

заяа чинь тэр дээ. гажаараа л дуус

1  |  0
Top