Обамаг арьс өнгөөр ялгаварлаж байжээ

2016 оны 12 сарын 12

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн  бүрэн эрхийн хугацаа нь сар гаруйн дараа дуусч найман жил атгасан төрийг жолоогоо Доналд Трампт шилжүүлнэ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгчийн албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй нүүр тулж байсан гэдгээ ярьсан юм. Хөтлөгч түүнээс зарим тохиолдолд “гадны хүн” шиг өөрийгөө мэдэрч байсан уу хэмээхэд “мэдээж” хэмээн хариулжээ.

“Албан үүргээ гүйцэтгэж байхад минь умард мужуудын цагаан арьстнууд өмнөд мужийн цагаан арьст хүмүүсээс маш өөрөөр ханддаг байсан нь учиртай байхаа” хэмээн Барак Обама ярьсан байна.

Хөтлөгч Фарийд Закариагийн онцлон тэмдэглэснээр, ерөнхийлөгч Барак Обама  арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг  улс төрийн сөрөг хүчин гэхээс илүүтэйгээр муж тойргийн масс иргэдээс мэдэрч байсан хэмээв.

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top