Жонни Депп “хэмхэрхий тэвшнийхээ” дэргэд үлджээ

2016 оны 12 сарын 14

Америкийн жүжигчин Жонни Деппийг өнгөрч буй оны хамгийн хэт үнэлэмжтэй жүжигчнээр  Forbes сэтгүүл шалгаруулсан байна. Түүний экс эхнэр Эмбер Хердтэй үүсгэсэн дуулиан шуугиан энэхүү үзүүлэлтэд нөлөөлөөгүй талаар сэтгүүл онцлон дурджээ.

Гэвч гэр бүл салалт нь Деппийн ажил үйлст сөргөөр нөлөөлсөн нь ойлгомжтой. Эмбер Херд түүнийг ахуйн хүрээний хүчирхийлэлд буруутгасан юм.

Прокатад гараад олигтой ашиг олж чадаагүй “Alice Through the Looking Glass” кино нь жүжигчин эрийн “хэт үнэлэмжийн” шалтгаан болсон гэж Forbes тэмдэглэсэн байна. Уг киног бүтээхэд 77 сая доллар зарцуулагдсан хэдий ч АНУ-д дэлгэцэнд гараад арай чүү гэж 77 саяыг цуглуулснаар энэ зуны хамгийн хохиролтой киногоор шүүмжлэгчид түүнийг нэрлэжээ.

Депп өөрийг нь зоддог байсан тухай зарласан жүжигчин Эмбер Хердтэй гэр бүл салах үйл явц өнөөг хүртэл шийдэгдэж дуусаагүй байгаа бөгөөд жүжигчин эр хуучин эхнэр Ванесса Паради рүү буцан очихыг хүссэн боловч нөгөөх нь хүлээн авахгүй гэсэн байна. Учир нь, Жонни Депп Хердтэй гэрлэхийн тулд түүнийг хаясан, мөн Паради одоо жүжигчин, зохиолч, найруулагч Самуэль Беншетритэй хайр дурлалын романс үүсгээд аз жаргалтай байгаа аж.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top