Бэр болж аавын чинь босгоор алхсан бүсгүй хүнийг битгий уйлуулаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй
Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ
Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай
Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ
Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой
Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.222) 2025 оны 03 сарын 13

Manai heden ber hunii huuhed asarahgui huutei n hamt oron bairiig n abdagiin geed hutsatagaadagiin,manai heden banharuud hunii omnoos gichiinuud absan yum chig oroh orongui yavna bair bhin miniih gej bulaatsaldan aav eejiig min zovoosoor

1  |  0
будааа(202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

айлын бэр болно гэдэг орчин үед өнгө мөнгө хардаг болсон.хэрэв мөнгө муутай бол юуун эцэг,эх хар дараа гэж хараад хэл амаар доромжилж шулам шиг аашилдаг болсоон.

1  |  0
Зочин(109.252.87.192) 2025 оны 03 сарын 13

Айлд бэр болж ирсэн бол хадам эцэг эхийг нь хундэлж хэл амаар доромжлохгуй овдсон. Цагт нь ядарсан цагт нь аяга цай чанаад огвол Бэр болсон чамд буян болно шуу!!!!!!!!

1  |  0
Top