Улс орон бүр хөгжлийн түүхэн шалгуурыг туулж босдог. Мандсан төр, мөхсөн улсуудын нийтлэг зүй тогтол, тэдгээрийн шалтгаант холбоо нь түүхийн өрнөл, үйл явцад маш тодорхой логик үлдээдэг. Дээрх логикийг унших чадвар нь ирээдүйд удирдлага, шийдвэр гаргалтын зөв арга барил сонгох боломж олгодог. Газарзүйн байршил, хэл соёл, уламжлал, шашин, эдийн засаг, улс төр, шударга ёсны гэх зэрэг нийтлэг зарчим, үнэлэмжээс бүрэлддэг нийгмийн онцлог нь хөгжлийг олон талт байдлаар илэрхийлдэг.
“МОНГОЛ ЗАРЧИМ-3” номын тухай.
Хөгжил гэж юу вэ? Хүн төрөлхтөн хөгжлийг хэрхэн авч үзэж ирэв? Хөгжлийг бусад орнууд хэрхэн тодорхойлж алдаж, онож урагшилж байна, бас мөхөн доройтож байна? Монгол Улсын хувьд хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ? Эдийн засгийн хүчирхэг бодлого, засаглалын бүтэц (Үндсэн хууль), улс төрийн тогтвортой байдал, бодлого суурьтай нийгмийн өрнөл нь хөгжлийг хүчирхэгжүүлэгч хүчин зүйл мөн боловч түүний дотоод цөм нь юу вэ?
Хариултын хувилбар: Тухайн улс орон, ард түмний итгэл үнэмшлийн нийтлэг, мөн чанар, мөрөөдлийн язгуур болсон үндэсний тэмүүлэл улс орныг урагшлуулагч түлхүүр болдог. Алсын хараатай, зөв бодлоготой манлайлал эв нэгдлийг бий болгож улмаар хөгжлийн амин чанарыг тэтгэнэ. Судалгаа, харьцуулалтад үндэслэн ирээдүйн хөгжлийн тухай саналууд дэвшүүлнэ.
“МОНГОЛ ЗАРЧИМ-2” номын тухай.
Монгол Улсад 2010-2030 оны хооронд статистикийн “Хүн амын цонхны үе” өрнөж байна. Ойрын 13 жилийн үе солигдолт бол бидний хэзээ ч алдах эрхгүй, улс орныхоо хөгжлийг баталгаатай зөв тогтолцоонд оруулах ёстой түүхэн хариуцлагатай жилүүд. Ийм үед АХМАД нь тусалж дэмжсэн, туршилгаар тэтгэсэн, ДУНД ҮЕ нь бүтээлч, хоршиж хөдөлмөрлөсөн, ЗАЛУУС нь санаачилгатай, зүтгүүр болж хамтран ажиллах улс орны хэмжээний багийн тоглолт хийх ёстой. Бүхэлдээ залуу үеийн урам зориг, итгэл үнэмшил бий болгохын төлөө энэ ном чиглэгдэх болно.
“МОНГОЛ ЗАРЧИМ-1”номын тухай.
Өөрийгөө танин мэдэх нь эргэн тойронд учирсан олон бэрхшээлийн учрыг олох эхлэл. Үндэстний хувьд ч мөн чанар ижил. Бид хэн байж ирсэн, одоо хэн байгаа, цаашид хэн байх нь үндэстний эд эс болсон иргэн бүрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, дурсамж, туршлага, мөрөөдлийн нийтлэгээс тодорч харагдана. Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, нийгмийн шилжилт, улс төрийн сорилт, иргэдийн бухимдал, шийдлээ хүлээсэн олон гацаа хийгээд түүнд өгөх хариултын оновчтой хувилбарууд нь бид өөрсдийгөө танин мэдэхээс эхэлнэ. Бид эхлээд өөрсдийгөө зөв оношилж байж, чухам яаж зүтгэж урагшлах жороо бүтээнэ. Ингэхдээ бусдын туршлагаас судалж, өөрсдийн онцлогт суурилна. Танин мэдэхүйн тэмдэглэлүүд энэ тухай хүүрнэнэ. Эхлэл цэг эгэл, энгийн байх тусмаа алсдаа зөв өрнөхийн шалтгаан буюу.
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
БОЛОВСРОЛ:
• Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, 2016 он
• Индиана их сургуулийн Хуулийн сургууль, 2008 он
• МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд тус тус дүүргэсэн.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• Нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч, 2016 оноос
• АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд
• Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч, 2012-2015 онд
• ЕТГ-ын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга, 2009-2012 онд
• ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан, 2009 онд
• Нээлттэй мэтгэлцээний холбоонд багш, 2003-2006 онд
• МҮОНРТ-ийн Хүүхэд сургалт танин мэдэхүйн Ерөнхйи редакцид хөтлөгч, 2001-2003 онд МОДЕРАТОР:
• АН-ын даргын сунгааны модератор, орон даяар, 2016-2017
• “Улс төрд шинэ манлайлагч” төслийн модератор, UBS, 2014-2015
• “Би иргэн” төслийн Ерөнхий модератор, Боловсрол суваг, 2011-2012 БҮТЭЭЛҮҮД:
• Эзэнт гүрний туульс - тэргүүн дэвтэр, 2013 он
• Ярих чадвар, 2010 он
• Veritas – Америкт хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл, 2008 он
• Rhetoric- Байлдан дагуулахуйн урлаг, Б.Энхболдтой хамтран, 2006 он
• Дурлалын гэрээ, 2004 он
• Шидэт уулын сормуус, хүүхдийн ном, 2003 он
• Уранзаяа метароман, 2002 он
• Чихэр горьдоогүй нас, 2001 онд тус тус хэвлүүлсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Gun uhaan buh salbariin suur