ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУНААС ЭВ НАЙРАМДЛЫН ДАРХАН ХОТ ХҮРТЭЛХ ТОЙМ

2017 оны 02 сарын 03

 Г.ЭРХЭМБАЯР

(Идэр Дээд сургуулийн багш, докторант) 

Дархан-Уул аймгийн газар нутаг нь хувьсгалаас өмнө Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутаг байсан ба хилийн цэс нь Орхон Сэлэнгийн бэлчирт Халхын хойд зах Буур хэмээх газраар,  зүүн талаараа Уялга гол, баруун тийш Салуужин гол, хойд талаараа Цагаан ус гол. урд тал нь Банш уул хүрнэ. Зүүн хойд тал нь Буур гол хүрч, хойд талаараа хилийн харуултай нийлдэг байв. Энэ нь одоогийн Дархан уул аймгийн бүх нутаг дэвсгэрээс гадна Сэлэнгийн-Зүүнбүрэн, Орхонтуул, Сант, Хушаат, Сүхбаатар, Хүдэр, Баянгол, Зүүнхараа, Сайхан, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Ерөө сумуудын нутгийг хамарч байв.

Эрдэнэ вангийн хошууг Манжийн үед “Халхын умар замын дундад зүүн гарын адгийн хошуу” гэж тэмдэглэж байгаад Олноо өргөгдсөн Монгол улсын үе буюу 1911-1924 оны үеийн хууль зүйлийн бичигт “Эрдэнэ засаг төрийн жүн ван нэгэн хошуу” гэж тэмдэглэж байв. Харин ардын засгийн үед буюу 1924-1931 оны үед Богд хан уул аймгийн “Зүүн Бүрэн хан уулын хошуу” нэрээр тус тус нэрлэгдэж байлаа.

1931 онд УБХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг “Тариалангийн аймаг" нэртэйгээр байгуулахад харьяанд нь “Дархан сум нэртэйгээр багтаажээ. 1956-1960 онд Төв аймагт түр харьяалагдаад дахин Сэлэнгэ аймагт буцаж шилжиж ирсэн байна.

 

1.

 

Цэрэнжав

Тэргүүн зэрэг тайж

1694-1718

33

 

2.

Чавагжав

Тэргүүн зэрэг тайж

 

1718-1762

57

Цэрэнжавын хүү

3.

Ренчиндорж

Тэргүүн зэрэг тайж

1762-1793

27

Чавагжавын хүү

 

4.

Цэвээндорж

Тэргүүн зэрэг тайж    

1793-1815

58

Ренчиндоржийн хүү

 

5.

Намжилдорж

Тэргүүн зэрэг тайж    

1815-1839

20

Цэвээндоржийн хүү

 

6.

Цэрэндэндэв

Тэргүүн зэрэг тайж    

1841-1884

21

Намжилдоржийн хүү

 

7.

Мижиддорж

Тэргүүн зэрэг тайж

1886-1888

12

Цэрэндэндэвийн хүү

 

8.

Намсрай

Жүн ван

1892-1922

18

Мижиддоржийн хүү

 

/Эрдэнэ вангийн хошууны ноёдын угсаа залгамжлал/

1.Дархан хотыг байгуулсан нь

1961.10.17-ны өдөр Дархан хотын суурь тавигдан 1962 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 152 дугаар зарлигаар Давхарын төмөр замын өртөө, барилгын түүхийн эдийн ордуудыг түшиглүүлэн Дархан хотыг анх байгуулжээ. Энэ талаарх түүхэн баримт нь: А. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргуүлэгчдийн зарлиг 1962.08.17 №152, В.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон тогтоол гэх мэт орно. Тэдгээрт “Дарханд үйлдвэр, соёл, үйлчилгээний газрууд байгуулагдаж хүн ам олноор суурьшсан байгааг харгалзан Дарханыг хот болгож Дархан хот гэж нэрлэсүгэй” гэжээ.

Цаашлаад 1963 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумыг татан буулгаж Дархан хотын харьяанд шилжүүлжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 12 сарын 25-ны өдрийн 258-р зарлигаар Дархан хотыг Дархан, Найрамдал гэсэн 2 хороотой байгуулсан байна. Мөн энэ онд Сэлэнгэд Хонгор САА-г байгуулж байв. 1982 онд Сэлэнгэ аймгийн Хонгор сумыг хороо болгож Дарханд харьяалуулсан байна. 1974 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумыг Орхон хороо болгож Дарханд шилжүүлжээ. Ардчилсан хувьсгалын дараа 1994.02.06 нд Улсын Их Хурлын 32-р тогтоолоор Дархан хотод төвлөрүүлэн, Дархан хотын хилийн цэсээр хуваарилагдсан нутаг дэвсгэрээр Дархан-Уул аймаг байгуулав.

2010 онд Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж. бүртгэн баримтжуулах ажлынхаа хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн нутагт ажиллаж нийт 19 дурсгалт газрын 148 нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэсэн байна. 

 

2. Дархан уул аймгийн сумдуудыг байгуулсан нь

1.Дархан сум

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 258-р зарлигаар байгуулагдсан Дархан хотыг Дархан, Найрамдал 2 хороог Дархан-Уул аймгийн Дархан сум болгож өөрчлөн байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 1994.02.06-ны өдрийн 32-р тогтоол гарчээ.

2.Шарын гол сум

Улсын Их Хурлын 1994.02.06-ны өдрийн 32-р тогтоолоор Шарын голын хороог Дархан-Уул аймгийн Шарын гол сум болгон байгуулав. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1962.10.02-ны өдрийн зарлигаар Шарын голын хороо захиргааг байгуулж 1979.01.26-ны өдрийн 13-р зарлигаар Шарын голын хороог орон нутгийн харьяалалтай хот болгожээ.

3.Орхон сум

Улсын Их Хурлын 1994.02.06-ны өдрийн 32-р тогтоолоор Дархан- Уул аймгийн Орхон сумыг байгуулав. Хуучин татан буугдсан Дарханы сумын оронд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965.04.19- ны өдрийн 85-р зарлигаар Дархан сумыг шинээр байгуулж Сэлэнгэ аймагг харьяалуулав. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974.04.24-ны өдрийн 129-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Дархан сумыг Орхон хороо болгож Дархан хотын харьяанд шилжүүлжээ.

4.Хонгор сум

Улсын Их Хурлын 1994.02.06-ны өдрийн 32-р тогтоолоор Хонгор, Салхит хорооны нутаг дэвсгэрийг Дархан-Уул аймгийн Хонгор сумыг байгуулж төвийг Буурал гэж нэрлэхээр тогтжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965.04.19 ны өдрийн 85-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сумыг САА-н харьяалуулан байгуулжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982.04.22-ны өдрийн 105-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сумыг хороо болгож Дархан хотод харьяалуулав.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zojin(202.9.42.69) 2017 оны 02 сарын 04

Ug usgin aldaa ih bna

0  |  0
Erdenebayar(203.91.115.35) 2017 оны 02 сарын 04

Sain ban amijlt husie olon iim saihan tuuhiin uneeniig sudalj surgalj niitleerei

0  |  0
Top