“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүйд хүрэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 17

Эдийн засгийн хүндрэлээс гарахаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах тал дээр судалж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Үүний хүрээнд  ОУВС-ийн санхүүжилтийн ажлын хэсгийн төлөөлөл хоёр дахь удаагаа манай улсад ажилласан. Ингэхдээ Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаар ярилцсан тухай эх сурвалжууд өгүүлж буй. 

Сангийн яам болон Засгийн газар  ОУВС-ийн ажлын хэсэгтэй ажиллаж "Standby credit facility" болон "Standby arrangement" гэсэн хоёр төрлийн санхүүжилтийн хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг шийднэ гэж байсан ч  хэлэлцээрийн явцад дээрх төрлүүд өөрчлөгдөж “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хувилбар яригдаж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна.

Энэхүү хөтөлбөр нь гишүүн орнууддаа дунд болон урт хугацааны төлбөрийн тэнцлийн хүндрэлээс улбаатай суурь эдийн засагт үүссэн гажуудлыг бүхлээр нь даван туулахад тусламж үзүүлэх зорилготой хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөр аж. Мөн тус хөтөлбөр нь “Stand-by” хөтөлбөрөөс илүү урт хугацаатай байдгаараа онцлогтой юм. Дээд хугацаа нь дөрөв хүртэл жил байдаг  бөгөөд 4.5-10 жилийн хугацаатай сунгах боломжтой байдаг байна.

"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд зээлдүү­лэгчтэй харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг. Энэ са­намж бичигт тавигдсан шаард­­л­агуудыг хөтөлбөр хэрэг­жих хугацаанд тухайн улс хэрэгжүүлдэг. Одоогоор Сангийн яаманд ОУВС-гаас “Extended fund facility” хөтөлбөрийн хүрээнд таван томоохон шаардлага тавьж буй талаар зарим хэвлэлүүд бичиж байна.

 Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сан(ОУВС)-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өчигдөр 17 цагаас 21 цаг орчим хүртэл хуралдсан.  МАН-ын бүлэг ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Гэхдээ хэлэлцээрийг арай уян хатан болгох чиглэлээр ажиллах шаардлага байна гэсэн зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байна. ОУВС-тай хийх хэлэлцээрийн асуудалд  МАН ийн нухацтай хандах нь зүйн хэрэг юм. Учир нь  МАН-ын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн ихэнх нь халамжтай холбоотой амлалтууд бий.  Хэрэв тус хөтөлбөрт хамрагдвал МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихүйд хүрэх талтай. Учир нь ОУВС-ийн тавьдаг шаардлагууд шаталсан хэлбэрээр хэрэгжилтийн явцдаа явагддаг аж. 

ОУВС-тай хийж буй хэлэлцээрийнхээ үр дүнг Сангийн яамнаас удахгүй мэдээлэх учиртай. Түүнчлэн ирэх гуравдугаар сард манай улс Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд,  мөн ирэх оны нэгдүгээр сард төлөгдөх нөхцөлтэй 500 сая ам.долларын “Чингис бонд”-ын  төлөлт Засгийн газрыг хүлээж байна. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 20

зочин (203.91.118.106)2017-02-20 12:12:28 65-аас дээш тэтгэвэр тогтоосон хөгжингүй орнуудын 1-рт дундаж наслалт 75 түүнээс дээш 2-рт үйлчилгээний хөнгөн ажлуудыг нас заасан байдаг юм гэж сонсон ж-нь 50 дээш ч гэдэг юм уу гэтэл манайд эсрэгээрээ дундаж наслалт 65-67,үйлчилгээний байгуулахад 35 дээш насны хүн ажилд авахгүй гэсэн бичигдээгүй хуультай зар нь ч тийм ийм байхад яаж тэтгэврийн насыг барууны орныг дуурайж 66 болгох вэ дээ .Энэ сангийн сайд нөхөр амьдралаас хол тасархай эдийн засгийн наад захын мэдлэг алга даа хөөрхий Одоо огцрохоос өөр гарц алга даа энэ хүнд харин барилгаа бариад явж

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 20

миний бодлоор тэтгэврийн насаар оролдоод хэрэггүй байх.Учир нь 60 нас тай тэтгэврийн хүний ард 4-5 хүн ажилд орох хүлээгээд л байж байдаг шүү дээ ,гудамжинд хэд ч байгаа юм мэдэхгүй харин халамжийг багасгах хэрэгтэй 1 сумын төвийн 3500 хүн байхад бараг тал нь грүүпп орчихсон байдаг шүү эмчдээ 1 хонины мах өгдөг гэсэн тэгээд тэд нар нь дандаа ажлын насны хүмүүс мөн бусад нөөц боломжуудаа сайн шахвал тэтгэврийн насыг нэмэх шаардлагагүй шүү дээ.

0  |  0
Зочин(182.160.32.28) 2017 оны 02 сарын 17

МАН ОУВС ын шаардлагыг үндсэндээ давсангүй.Засгийг голох байдал ажиглагдлаа.Ер нь энэ засгийн газар ИХ хурал өмнөх сонголттой харьцуулвал маш муу сонголт болсон гэдэг нь харагдаад байна.Ах лүү танил тал,мөнгө өнгүүд засаг бүрдүүлсэн тэнэг сонголт ийм сонголтыг тэнэг толгой л хийнэ

0  |  0
МАН-ын бөхчүүд(66.181.186.201) 2017 оны 02 сарын 17

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

0  |  0
mam SMa (73.92.18.195) 2017 оны 02 сарын 17

maanaguudaa xalamjaa boli xumusiig aji xiilgexiig bod ajil xiixgui tolgoigo ajillulaxgui mongo olno gej yu bainaa

0  |  0
Top