
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-д хийлээ.
2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан.
2 хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас:
Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна.
Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна.
.jpg)


Сэтгэгдэл ( 1 )
Хяналтаас гарчихсан юм байна. Энэ архичин чинбүрэн хаачсан юм бэ????