Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн, хариуцлага тооцов

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 08

 

Нийслэл Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг Телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж зөрчлийг арилгуулан хариуцлага тооцон ажиллаж байна.

2025 оны 09-р сарын 04-06-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.

Иймд Иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top