Өнөөдөр 2025.09.08. Энэ оны 251 дахь өдөр бөгөөд он дуусахад 114 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандаж, 19 цаг 19 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 15 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр, мөн Олон улсын бичиг үсгийн өдөр. Пакистан, Мальтад Ялалтын өдөр бол Хойд Македонд Тусгаар тогтнолын, Орост Бородиногийн тулааны өдөр юм.
Энэ өдөр Германы жүжигчин Томас Кречманн, Америкийн жүжигчин Дэвид Аркетт, Их Британийн жүжигчин, Эммигийн шагналт Мартин Фримен, Унгарын шатарчин Петер Леко, Америкийн дуучин Пинк, Португалийн хөлбөмбөгч Жоау Моутинью зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1914 оны энэ өдөр Хиагт хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилсэн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1636 онд Харвардын их сургуулийг үүсгэн байгуулжээ.
1945 оны энэ өдөр Америкийн цэргүүд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт нэвтрэв.
1952 оны энэ өдөр Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужийн анхны хэвлэлт гарчээ.
1991 оны энэ өдөр Македон улс тусгаар тогтнов.
2000 оны энэ өдөр Албани Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
2022 онд III Чарльз Их Британийн хаанаар өргөмжлөгдөв.
2023 оны энэ өдөр Мороккод газар хөдөлсний улмаас 2800 гаруй хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )