АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигч өнөөдөр “Ардчилсан Намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийн гэрээ” байгууллаа.
Тус гэрээнд “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.
Мөн гэрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, Ил тод, шудараг ёсыг сахин хамгаалах, Дүрмийн бус аргаар өрсөлдөхгүй байх, Эрх тэгш, эв нэгдлийг хангах зэрэг долоон заалт тусгасан байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
одоо нэг нэр зохиож өгөөд хөдөөгүүр нэг нэгнээ муулаад тэнэж өгнө биз хэ хэ