Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах санал асуулга явагдаж дууслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилж дууслаа. 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан намын гишүүдийнхээ саналыг авсан бөгөөд нийт гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын саналын зөрүү ойролцоо явж байгаа талаар албан бус мэдээллүүд ирсээр байна.Намын зүгээс мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд маргааш буюу 5 сарын 4-ний 12 цагаас албан ёсоор мэдээлэл хийж санал асуулгад тэргүүлсэн хүний нэрийг олон нийтэд зарлахаар болжээ. Энэ сарын 6-нд болох тус намын VIII их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг албан ёсооор батламжилна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхээ(124.158.95.132) 2025 оны 03 сарын 13

баттулгыг дэмжинээ

1  |  0
Top