МАН, АН-ууд ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

 МАН, АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өчигдөр тодруулсан. Энэ талаар мэдээлэл хийхээр болсон байна. МАН-ын VIII Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр болсон. Энэ талаар Тусгаар тогтнолын ордонд 11:00 цагаас мэдээлэл хийнэ.

АН өчигдөр намынхаа гишүүдийн санал асуулгаар нэр дэвшигчээ тодруулж, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга намаасаа ялалт байгуулаад байна. АН өнөөдөр 12:00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top