"Яг түүн шиг" шоуны оролцогч С.Гантогоод энэ удаад Монгол хүнийг дууриах үүрэг ноогдсон билээ. Энэ нь ч түүнд нилээд хүнд туссан бололтой. Өмнөх дугаарууд дээр түүнд гадаадын одод, тэр дундаа эмэгтэй хүн таарч байсан ч тэрээр бүдэрч байгаагүй билээ. Энэ удаагийн баззерийн сонголтонд түүнд С.Жавхлан таарсан нь түүнийг хүнд хэцүү үеүдээ санахад хүргэсэн бөгөөд үзүүлбэрээ бэлдэх явцдаа сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд орсон хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Энэ нь ч үнэний ортой бололтой. Тэрээр өчигдөр үзүүлбэрийнхээ үеэр үзэгчдийг уйлуулаад зогсохгүй өөрөө ч тэсэлгүй нулимс дуслуулаад авлаа. Учир нь тэрээр тэнгэрт хальсан аавдаа зориулж, хүндэтгэл үзүүлэн энэхүү үзүүлбэрийг үзүүлсэн бөгөөд энэ нь ч бусдын сэтгэлд хүрсэн нь илт байлаа. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичиж үзэгч олноосоо уучлалт гуйсан байна.


Дуучин Хишигдалай болон Халиун

Ж.Золоо

Сэтгэгдэл ( 0 )