Иванка Трампын хүүхдүүдтэйгээ бүжиглэж буй бичлэг олны талархлыг хүлээв

2017 оны 05 сарын 09

Ерөнхийлөгчийн “эрх охин” гэгддэг гурван хүүхдийн ээж Иванка Трамп цахим сүлжээнд идэвхитэй нэгэн. Хэдийгээр олон  зүгээс эцэгтэй нь холбоотой асуудлаас болж аливаа дайралт их ирдэг  ч тэрбээр  хүүхдүүдийнхээ анхны алхам, сонирхолтой аялал зэргийг олон нийтийн сүлжээнд байнга хуваалцдаг. Бизнесмен бүсгүй хамгийн сүүлд хүүхдүүдтэйгээ бүжиглэж буй бичлэгээ оруулсан нь ээжүүдийн зүрх сэтгэлд хүрчээ. Ажлаасаа гэртээ орж ирээд гадуур хувцсаа ч тайлалгүй хөвгүүдтэйгээ тоглож, бүжиглэж буй Иванка Трамп.

Сонирхуулахад, АНУ-д 30, 40 насныхан түүний төрхийг “хамгийн сайхан” гэж үзэх болсон нь гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдээс тодхон харагдах болжээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top