Белла Хадид ганц бие байхыг эрхэмлэнэ

2017 оны 05 сарын 09

Жил хагасын хугацаанд жаргалтай хосын төрхөөр уулзаж байсан дуучин Де Уикнд загвар өмсөгч Белла Хадид нар энэ хавар хоёр тийш болцгоосон. Салж буй шалтгаанаа тус тусынхаа карьерыг хөөхтэй холбож тайлбарлаж байсан юм. Гэвч нэн удалгүй Де Уикнд мэргэжил нэгт дуучин бүсгүйг сонгосон юм. Түүний шинэ амраг Селена Гомез билээ. Хамгийн сүүлд Белла Хадид, Селена Гомез, Де Уикнд нар “Мет Гала 2017” наадамд оролцсоноор амрагаа алдсан Беллагийн тухай яриа ахин өрнөв.

Белла Хадид “Grazia” сэтгүүлд өгсөн ярилцлагаараа ганц бие байхыг эрхэмлэж байгаа гэдгээ дуулгав. Шинэ дурлалтай учрахад бэлэн биш байгаа тухай, өөр нэгэнд биш өөртөө л цаг зав гаргахыг хүсч буй гэдгээ ярьсан байна.  “Би одоо л өөрийнхөө байх ёстой цэгт ирчихээд байна, би юу хийх тухай, би хаана байх ёстойгоо бодож чадах тэр л газартаа ирсэн байна.  Хүссэнээрээ эрх чөлөөг мэдрэхийг хүсч байна” гэжээ.


 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top