М.Энхболд: Төрийн тэргүүний сонгууль шударга өрсөлдөөн байгаасай

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 11

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ дөнгөж сая хүлээлгэн өглөө.

Нэр дэвшигч М.Энхболд "Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээсээ  МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүлээлгэн өглөө. 

МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдөр  Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлж, хүлээлгэн  энэхүү өгөх арга хэмжээнд манай намын ахмад Б.Даш-Ёндон дарга, УИХ-ын туршлагатай парламентич  Д.Лүндээжанцан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ.

 


 

Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна" гэлээ.

Ш.Адъяамаа


Top