АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама түүний гэргий Мишель Обама нар улс төрийн тавцнаас хэдийн буусан ч хамгийн гайхалтай хосын үлгэрийг үзүүлсээр байна.
Ням гарагт Жон Кеннидигийн номын сангийн үйл ажиллагаанд оролцож илтгэл тавьсан Барак Обама гэргийдээ талархсан сэтгэлээ илэрхийлэв.
“Би Мишель Обамад талархлаа илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч үүргээ ухамсарласан хэвээр байгаа билээ. Тэргүүн хатагтайн үүргээс чөлөөлөгдсөн ч түүний минь хариуцлагатай байдал хэвээр байна. Би эхнэртээ хайртай. Би түүнд үргэлж талархдаг. Мишель Обамаг тэргүүн хатагтайгаар сонгосон нь америк ард түмний хувь заяа байсан гэж би итгэдэг” хэмээжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )