Цэнхэр үст Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр, Х.Баттулга хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой.
Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилгоор Монголд сүлжээгээ үүсгэсэн “Даян дэлхийн энх тайвны холбоо” гэгч байгууллагын тэргүүн Мүн Сон Мён гэдэг солонгос өвгөний үүсгэн байгуулсан МҮҮН-ий урсгалыг илчлэгч, тэдний жинхэнэ “эрлэг” гэдгээр олон нийтэд танигдсан. Өөрөө ч ийн хэлж ярьж явдаг хүн.
Харин Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан авахуулсан фото зургийн дор Тayar Bayar хэмээх хаягаас Энэ бол “Дэлхийн энх тайвны төлөөх Хөх толбот монгол угсаатны холбоо” гэх байгууллагын тэргүүн буюу Монгол Улсыг хариуцсан мүүнчин Пак Бу Хи мэдэгджээ.
Цэнхэр үстийг МҮҮН-ий асуудлыг сөхөн хөндөх үеэр солонгос өвгөн Мүн Сон Мёнтай хамт зургаа авахуулсан монголын улс төрийн хүрээнийхэн ичихдээ бараг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх шахсан. Гэхдээ нөгөө талд нь Цэрэнг “Х.Баттулгын явуулгаар Л.Гантөмөр нарын АН-ын аль гайгүй гэсэн улстөрчийг МҮҮН-чин болголоо” хэмээн хардаж байсан юм.
Үйл явдлууд ар араасаа өрнөж байхад Цэнхэр үст Цэрэн “би Х.Баттулгатай холбоогүй” хэмээн мэдэгдэж байв. Харин Х.Баттулга Цэрэнгийн талаар нэг ч үг дуугараагүй юм. Тиймээс өнөөдрийн зураг олон нийтэд содон байх нь гарцаагүй. Б.Насанбаяр, Л.Гантөмөр болоод бусад хүмүүс МҮҮН-чин байсныг Цэрэн сайн мэдэж байсан.
Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд ил гарсан мүүнчин Пак Бу Хи-тай элэгсэгээр мэндчилж байгаа Х.Баттулгын зураг ямар учиртай вэ. Үүнийг мэдэх гэсэн хүмүүс Цэнхэр үстээс “Х.Баттулга гуай чинь бас МҮҮН-чин байсан юм гэж үү. Тэр Монголын МҮҮН-чдийн жагсаалтад багтдаг уу. Түүнийг нь та мэддэг байсан уу. МҮҮН-чин гэдгийг нь мэдсээр байж нуусан юм биш биз. Аль эсвэл та үнэхээр Х.Баттулгатай үгсэн бусдыг МҮҮН-чин болгочихсон юм биш биз хэмээн асууж эхэллээ. Энэ бүгдэд Цэнхэр үст ямар хариу өгөхийг олон нийтийн сүлжээнийхэн сонирхон хүлээж байна.


Сэтгэгдэл ( 11 )
Шашинаар дамжин биесээ шашин шүтлэг, үзэл бодлоор нь гадуурхах, ялгаварлах, дайсагнасан хандлага, талцлыг дэвэргэж байна. Хэн нэгнийг ялган гадуурхах нь үндэстнийг хооронд нь талцуулж хагаралдахад нэмэр болж байна. Бид хагарах бус нэгдмэл нэг байх ёстой. Нэгнийгээ, нийт үндэстнээ буруу явдал, гаж шашнаас хамгаална гэдэг зөв зүйтэй үйлдэл. Гэхдээ шашин руугаа чиглэн үйл ажиллагааг нь хязгаарлах нь зөв үйлдэл харин хэн нэгнийг ялгаварлан бусдаар жигшүүлэх гэдэг хүнлэг ёсонд харш үзэгдэл юм. Бид нэгнээ хайрлахгүй бол бусад харь хүн биднийг хайрлахгүй шүү дээ. )
бие биенээ гадуурхах, үзэн ядах, алагчлах, дайсагнах үйл хандлага ноёрхоход нэмэр болоод байна. Ялгаж салгалгүй хавьтсан ойртсон хүн бүрийг хардаж сэрдвэл энэ өөрөө хийрхэл тэнэглэлийн хэлбэр болно. Буруу үйл ажиллагаатай, шашны гаж урсгал гэж үзэж байгаа бол тухайн шашны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох арга хэмжээ авах ёстой. Энэ бол зөв арга хэмжээ. Ийм ийм хор хөнөөлтэйн учир үйл ажиллагааг хязгаарлалаа, олон түмний оюун санааг хордуулж байна, энэ шашнаас хол байх хэрэгтэй гэх мэтээр зөв ойлголт өгч хаах ёстой юм. Шашинаар дамжин биесээ шашин шүтлэг, үзэл бодлоор нь гадуурхах, ялгаварлах
• Гар барин мэндэлнэ гэдэг хүний ёс. Хүний ёс учир тэр хүн нь сайн ба муу байх нь хамаагүй юм. Нөхөрсөг байдал уу аль эсвэл тухайн шашныг дэмжигч, шүтлэгтэн үү? гэдгийн зааг ялгааг гаргаж өгөх ёстой юм. Харин тухайн шашны үйл ажиллагааг дэмжин тусалж, дэлгэрэхэд нөлөөлж сургааль номлолыг түгээж байгаа бол тухайн шашинтай холбоотой гэсэн үг. Ийм хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах ёстой. Харин мэндлэх, гар барих, нөхөрсгөөр үг сольсон бол нэр хоч өгөн МҮҮНЧИН гэж цоллоод байх хэрэггүй. Эхлээд энэ зааг ялгааг сайн гарга. Тэгэхгүй бол ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдал улам бүр алдагдаж бие би
Одоо мүүнээ болиод Христчин болсон бхоо хог гэж тогтворгүй хүн юмаа :(
Өө бас солонгосын ирлийз юмуу? Аав нь юмуу? өвөө нь юмуу ?
хэдэн жилийн өмөн л гэхэд намаа муулаад байсан одоо намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байн. Урваж шарвасан олон талт хүн юу ч байж болох биз!!!!!
харваас илт байна. энэ хүнтэй яах гэж хүмүүс уулздаг байх уу. Бусад улсын нэр хүнд бүхий хүмүүс энэ хүнтэй хамт байж харагдаагүй бхад ягаад заавал Монгол Улсын нэр хүнд бүхий иргэд инээд алдан зууралдаад байна вэ ?
Сонговол баахан солонгосууд орж ирнэ дээ
явж явж Баттулгын л явуулга байж дээ
Энэ Цэрэн гэдэг авгай хэзээ Женког мүүнтэй холбоо вэ, 202,179,25,170-аа?Гар барьсан болгон мүүнчин болчихгүй шүү дээ, судалгаа болон өөр олон баримт түшиглэн үнэнийг дэлгэж байгаа байх гэж боддог.Цэнхэр үст хэн нэгнийг мүүнчин болгох гэсэн өвчтэй хүн биш, харин та бол тэр хүнийг буруутгах гэсэн өвчтэй хүн юмуу гэсэн бодол төрүүлж байна.Монголчууд судлах л хэрэгтэй. хэрэв тэр байгууллагатай болбоотой, тэднээс санхүүжилт авдагг нь баримтаар ил болвол Женког ерөнхийлөгчид дэвшүүлэх нь буруу байх болно.Цөөхүүлээ байж хэн нэгнээ буруу зүйлийг нь засхаасаа илүү буруутгаж нульмих гээд хэрэггүй байх
Энэ Цэрэн гэж тэнэг авгай хүн болгоныг мүүнтэй холбоод байх юм. Айлчин ирэхэд угтан мэндэлж дайлан цайлдаг нь Монгол ёс. Албан хүнийг хүндлэн ёслох нь дипломатын ёс зүй хууль гар барьсан болгонтой холбох нь хартай авгайгийн шинжтэй юм . боль. боль.