Хэн нэгэн таньд хараал хийснийг мэдэх арга

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

Рейкиийн мастер багш Д.Цэцэгжаргалын бэлтгэсэн цуврал зөвлөгөөнөөс хүргэж байна.

Хувийн амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн хүмүүс байдаг. Тэд аз жаргалаа олж авахын төлөө ажилладаггүй, харин бусдын аз жаргалд атаархаж, бусдад муу санаж явдаг хүмүүс байх нь бий.
Хараал хийлгүүлэхийн тулд элдэв мэрэгч, төлөгч дээр хүртэл очиж муу санаагаа хэрэгжүүлнэ. Та бүхэнд санал болгож буй аргыг олон жилийн тэртээгээс ашигладаг байжээ. Танд хараал хийсэн эсэхийг шалгацгаая.
Танд шаардагдах зүйлс:
- Стакан
- Ус
- 2 чүдэнз 
 Шалгах арга:
1. Юуны түрүүнд биеэ суллаж тайвшраад “Гадны эх үүсвэртэй энергийн нөлөө надад байна уу” гэж асууна.

2. Хүхрийн хүчилгүй талаар нь чүдэнзээ бариад усны түвшнээс 4-5 см дээр стаканы яг голд нь босоо барина.

3. Нүдээ аниад нөгөө асуултаа дахин тавина. Чүдэнзээ усандаа хаяна.
4. Усанд унасан чүдэнз хөдлөхгүй болтол нь хүлээж байгаад дараагийн чүдэнзээ мөн адил усанд хийнэ.
Усанд унасан чүдэнз өөр өөр байрлалд очих бөгөөд энэ байрлалаас хамаарч танд хараал хийсэн эсэхийг нь тодорхойлно. Чүдэнзний үндсэн гурван байрлал байдаг: хоорондоо нийлээгүй буюу зайтай байх, нийлсэн болон хоорондоо огтлолцсон.
- Хоорондоо ямар нэгэн байдлаар нийлээгүй бол сайны шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл таны энерги өрөөл бусдын нөлөөнд автаагүй болохыг илтгэнэ. Өвчин зэрэг нь болдог жамаараа болж байгаа юм. Эрүүл мэндийн хувьд танд асуудал тулгарч байгаа бол та эмчилгээгээ л зөв сонго, биеийн тамираар хичээллэ. Аяндаа илаарших болно.
- Хоорондоо нийлсэн чүдэнз бол мэргэжлийн бус энерги танд нөлөөлж буйг илтгэнэ. Юу гэсэн үг вэ гэвэл, нийтийн унаанд, ойр дотныхоо хүмүүстэй хэрэлдэж байхдаа, эсвэл дугаарлан зогсож байхдаа хэн нэгэнтэй ам мурийсан байж мэднэ.
- Огтлолцолсон чүдэнз нь танд чиглэсэн хараалд өртжээ гэж ойлгоно. Огтлолцсон газар зэрэг нь энергийн төвийг зааж өгөх буюу хийсэн хараалын түвшинг тодорхойлно. Энэ төвийг олж мэдэхийн тулд чүдэнзээ 6 хэсэгт төсөөлөн хуваагаад аль хэсгээрээ огтлолцож байгааг тодорхойлох аж.
Дотоод хүчийг дээд талын чүдэнз, харин доод талын чүдэнзээр түвшинг тогтооно.

Үйлчлэх түвшин:

1. Нэгдүгээр түвшин
Амьдрах эрч хүчний төвд нөлөөлснийг илэрхийлнэ. Хэн нэг нь таны амьдрах хүслийг үгүй хийхийг хүсчээ. Аль нэгэн дотоод эрхтэн хүндээр өвдсөн байж болно.

2. Хоёрдугаар түвшин 

Сексийн харилцаанд нөлөөлнө. Үүнд бүдүүн, нарийн гэдэс, бөөр, шээсний замын эрхтнүүд болон захын мэдрэлийн судаснууд өртөнө.

3. Гуравдугаар түвшин 

Таны нийгэмд эзлэх байр сууринд нөлөөлнө. Таны нэр хүнд, бусадтай харилцах харилцаанд муугаар нөлөөлөх бөгөөд таныг ганцаардалд оруулах зорилготой. Үүний улмаас гэдэс ходоод хямрах, элэг өвчлөх, нойр булчирхай, шулуун гэдэс зэрэг өвдөх ажээ.

4. Дөрөвдүгээр түвшин 

Зүрхний төв буюу хайр дурлалд нөлөөлнө. Таны сэтгэл санааг тогтворгүй болгож ертөнцийг харах үзлийг тань өөрчилнө. Энэ дайралтад орсон хүн амьдралаас таашаал авч чадахаа болино, найз нөхдөө буруу сонгоно, найз нөхдөөсөө туслалцаа дэмжлэг авч чадахгүйд хүрнэ. Зүрх, судасны өвчлөл, дархлааны систем доройтно.

5. Тавдугаар түвшин 

Таныг мэдээлэлгүй байлгахыг хүссэн хүн хийжээ. Элэг, уушги, амны хөндий зэрэг өвдөнө.

6. Зургадугаар түвшин 

Таны үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг хийх гэсэн хүн танд нөлөөлж байна. Таны амьдралын алхам бүрийг өөрийнхөөрөө програмчилж, таны хийсэн амжилтыг өөрийн болгохоор хэн нэгэн шийджээ. Таны хүч дэмий үрэгдэж байна. Толгой, нуруу нугасны өвчлөл, мэдрэлийн систем доройтох, гормоны дутагдалд орох магадлалтай. Мөн бодисын солилцоо алдагдана.

Энэ аргаар танд гадны муу нөлөө байгаа эсэхийг мэдэх боломжтой. Хүн болгонд хүнд хэцүү үе тохиох бөгөөд бидний үйлдэл, эс үйлдлээс үл хамаардаг. Таныг гадны сөрөг нөлөөнд бүү автаасай гэж хүсэхээс гадна бусдад ч хүсэхгүй байхыг ерөөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн (150.228.177.146) 2026 оны 03 сарын 23

нээрэн юмуу \n

1  |  0
хүн (150.228.177.146) 2026 оны 03 сарын 23

нээрэн юмуу \n

1  |  0
Top